Хүүхдийн төлөө газрыг агентлаг болгоно

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Өөрийнх нь нам олонхи байхад л санаачилсан төсөл. Гэвч намынхан нь төслийг дэмжиж хэлэлцээгүй. АН олонхи байгаа УИХ-ын төвшинд ч төслийг  хэлэлцсэнгүй. Харин саяхан Д.Оюунхорол гишүүний дөрвөн жилийн туршид барьж гүйж яваа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьжээ. Д.Оюунхорол гишүүний санаачлагыг үл тоож “мэндэлж” буй энэ төслийн онцлогийг дурдахад ийм байна.

Хуулийн гол онцлог нь эцэг, эх байх журамт үүргээ биелүүлэхгүй байгаа хүнд хариуцлага тооцох тухай заажээ. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, хуульд заасан үндсэн болон журамт үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдэд хяналт тавихтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулах”-аар заажээ. Тэр дундаа гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёрын гэр бүлийн холбоо сайн дурынх байх ёстой учраас санаачилсан төсөл нь энэ чиглэлд түлхүү анхаарсан юм байх.

Түүнээс гадна гэрлэгчид тэгш эрхтэй байх, гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх, хүүхдийг гэр бүлд нь хүмүүжүүлэхийг эрхэмлэх ёстойг хуулиар хатуу сануулахаар тусгажээ. Мэдээж төрөөс гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах талаар оруулсан байна. Шинэчилсэн найруулгыг дагаад Иргэний тухай хуулиас эхлэн нийт арван хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Төслийн өөр нэг онцлог нь Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгох гэнэ. Ингэхдээ нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан ч улсын төсөвт ачаалал өгнө хэмээн зарим гишүүн дэмжихгүй байгаа сурагтай. Иймээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар санал оруулж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар манайд  333 сум, 11 тосгон, 152 хороонд тухайн сум, хорооны Засаг даргын Тамгын газраас цалинждаг 259 хөгжлийн нийгмийн ажилтан бий.  Эдгээр ажилтнуудын 152 нь нийслэлийн есөн дүүрэгт ажилладаг бөгөөд цаашид 201 хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанг авч ажиллуулахаар зэхжээ. Энэ бүх ажилтны цалин хөлс, ажлын байрны урсгал зардалд жилд 2.1 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо ч мөн гарсан байна.


Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цэдэнбал Филатова 2014-08-11 01:22:43
    Хүүхдийн, гэр бүлийн, эмэгтэйчүүдийн нэртэй улсын болоод төрийн бус хэдэн мянган байгууллага байна гэвч хийсэн бүтээсэн юм алга төрийн данхайсан бүтцийг улам л нэмэх гэж үү болиосой наад хийх ажилгүй юмнууддаа үүргийг нь шилжүүлээч
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах