Монгол-Солонгосын компаниудын хамтарсан нээлттэй ажлын байрны өдөрлөг болж байна
 “Монгол Улсын хэмжээнд 150-160 мянган ажилгүй иргэн бүртгэгдсэнээс 100  мянга орчим нь 18-39 насны залуучууд байна. Энэ нь нийт ажилгүй байгаа иргэдийн 67 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх насны залуучууд  байгааг харуулж байна” гэж  Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Оюутан залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, богино хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх,  Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд энэ сарын 07-08-ны өдрүүдэд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг Нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д  зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь оролцох хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байх юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан залуучуудыг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгох, гурван сарын хугацаанд дадлагажих ажилтнаар Солонгост явуулж мэргэжил дээшлүүлэх, цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэн эх орондоо эргэж ирсний дараа Солонгос, Япон, АНУ, Тайвань зэрэг орнуудаас ажлын захиалга авч, хөдөлмөр эрхлэх боломж, бололцоог нээж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.  

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Нийслэлийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох  “Хү из Холдингc” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК, зэрэг Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх зэргийн компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ.  Өнөөдрийн байдлаар 70 орчим залуу анхан шатны ярилцлагад оролцох хүсэлт гаргасан байна. Эдгээрээс мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах боломжтой, тодорхой түвшний мэдлэгтэй залуусыг анхан шатны ярилцлагад оруулна.  Маргааш 2 дахь шатны ярилцлага болох юм. Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм. Бид 8-р сард Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийг амжилттай төгссөн 4 суралцагчийг БНСУ-руу явуулсан. Цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж энэ ондоо багтаад 20, 2018 онд 100-150 залуучуудыг шинээр нэмж дадлагажуулах зорилготой ажиллаж байна.  “IT” -ийн салбар ирээдүйд  манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар болно гэж хардаг. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.

Эм Кэй Ай Ти /MКIT/ сургалтын төвийг төгсөгч Д. Алтангэрэл: Би гуравдугаар сард веб програмчлалын ангийг төгссөн. Амжилттай төгсөөд “Бизнес инкубатор төв”-д сард 440 мянган төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажиж байгаад одоо Эм Кэй Ай Ти /МKIT/ сургалтын төв үндсэн ажилтнаар ороод байна. Сургалтын гол давуу тал нь дадлага давамгайлсан аргаар сургадаг. Мөн заавал мэргэжлийн дипломтой хүмүүсийг давтан сургана гэсэн хатуу заалт байхгүй. Мэдээллийн технологийн чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой хүмүүс анхан шатны сургалтаас эхлээд нарийн мэргэжил олгох сургалтуудад сууж болно.

“Хү из холдингc” группийн ерөнхийлөгч Ий Чон-Жун: “Монголын “IT”-гийн чиглэлийн инженер залуучууд Солонгос улсад ажиллах боломж бололцоо дүүрэн байна. Манай компанийн хувьд 700 мянган домэйн нэр зах зээл дээр борлуулсан. Тиймээс байнга ажлын захиалгууд орж ирдэг тул Монгол залуучуудаар хийлгэх боломжтой. Одоогийн байдлаар Солонгосын зах зээл дээр 30 гаруй мянган “IT”-ийн чиглэлийн ажлын байр байна. Энэ төслийн хүрээнд манай компани дээр одоо 4 монгол залуу ажиллаж байна. Цаашид олон залуучуудыг эх орондоо амьдрангаа манай компанийн захиалгат ажлуудыг гүйцэтгэх бололцоогоор ханган ажиллах бодолтой байна. Энэ төслийг хамтран хэрэгжүүлж байгаа Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийлье. Монгол залуучуудыг хичээн чармайлт гаргаж мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахыг хүсье” гэж ярилаа.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • svnni 2017-09-08 02:41:41
    ene arga hemjeend ochson goy bolson daraagiin udaa tanai surgaltiin tuwd surch baigaad yriltslagad orj vzne ee sain suraad
  • Oyuk 2017-09-08 02:27:47
    Oyunii hurungu oruulalt hamgiin chuhal shuu. Zaluuchuud urgunuur hamragdaasai.
  • Заяа 2017-09-08 01:47:23
    Маш олон залуучууд очсон байсан бүртгүүлэх гээд дараалал үүссэн байсан шүү Залуучуудаа хэзээ ч хамаагүй очиж сургалтанд бүртгүүлэх боломжтой юм байна лээ шүү
  • Zochin 2017-09-08 01:41:51
    Bayrlalaa. Manai huuhed surgaltad suuj bga. Zaluuchuudin hugjliin gazriin hamt olond amjilt husiye
  • ZoChin 2017-09-08 01:40:26
    Zaluuchuud hugjih gj hicheej bgaan ni ih saihan haragdaj baina.Ushuu ih zaluuchuud ene zavshaaniig ashiglaj bie iin bish oyunii hudulmur erhleh heregtei!
  • Duka 2017-09-08 01:35:18
    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ болж байна. Амжилт хүсье.
  • Zochin 2017-09-08 01:32:23
    goy arga hemjee bolson. Niisleliin zaluuchuudiin hugjliin gazriin hamt olond amjilt husey
  • Suren  2017-09-08 01:13:25
    Ih heregtei medeelel awsan shuu. Saihan arga hemjee bolson shuu. Bayrlalaa
  • Zochin  2017-09-07 14:26:54
    Ih saihan ajil boljee. Yaj huuhdee burtguuleh ve