“Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
Энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн Азийн жүдо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн зохион болно. Тэмцээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт 7 орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцох юм. Монгол Улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй эмэгтэй 2 баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангажээ.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан, цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтангууд оролцож байгаагаас гадна Дэлхийн цэргийн холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа нь тэмцээний нэр хүнд, ач холбогдолыг өндөрт өргөж байгаагийн зэрэгцээ манай оронд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь Дэлхийн II дайны дараа үүсэн байгуулагдсан, 136 орныг эгнээндээ нэгтгэсэн улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энхтайвныг тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага юм. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхжаргал 2017-09-07 16:12:07
    Зүүн азийн анхны быус Зүүн Азийн цэрэг, армийн анхных. Ямар ч утга найруулгагүй мэдээ байна