Х.Баттулга, В.Путин нарыг жүдо барилдахыг хүсчээ

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн  III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар илтгэгчээр оролцсон юм.

Хуралдааны үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ  “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёулаа жудогийн хар бүстэй бөхчүүд. Энэ хоёрыг Японы олимпын аварга бөх Я.Ямашитатай барилдуулбал харууштай тэмцээн болох байх. Хэдий би япон хүн боловч энэ хоёртой жудогоор барилдаж бэртэж гэмтэхийг хүсэхгүй байна” хэмээн хошигножээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.