Ж.Батзандан: МАН-ын Засгийн газар Ц.Элбэгдоржийн хавханд орж уналаа
Яг одоо Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна. Тэдний яриаг хүргэе.

Ё.Баатарбилэг: Сонгууль дууссаан. Өр дарах, өвөлдөө бэлтгэх гээд маш их ажил хүлээж байгаа. Бид сонгуульд хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэж амалж гарч ирсэн. Гэтэл энэ засаг амлалтаа биелүүлснийхээ төлөө огцрохоор болж байгаад харамсаж байна. Энэ Засгийн газрыг яагаад огцруулах гээд байгааг ойлгохгүй байна. Улс эх орныхоо том эрх ашиг, эдийн засгийн өсөлтийн төлөө АН-тайгаа хамтарч ажиллах нь нээлттэй, байх ёстой асуудал. Гэтэл МАН-д ард түмэн итгэж 65 суудал өгчихөөд байхад сөрөг хүчинтэйгээ нийлж, засгаа огцруулж байгаад харамсаж байна.

О.Содбилэг: Бидний гол амлалт Засгийн газраа тогтвортой байлгах амлалт байсан. Өмнөх засгийн үед цөөнхийн гишүүн байсны хувьд эдийн засгийн ямар хүндрэлтэй байдлыг мэдэхийн хувьд засгаа огцруулах нь буруу гэж бодож байна. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд хэрэгжих шатандаа явж байхад огцорвол их сөрөг нөлөө гарна. Гадаад харилцаа, хөрөнгө оруулалт хүртэл гацаж, саатаж эхэллээ. Тийм учраас Засгийн газрыг огцруулах нь буруу. Ажлаа аваад нэгхэн жил болж байна, ямар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгааг бүгд мэдэж байгаа.

Ж.Батзандан: 65 суудалтай эрх баригч нам Засгийн газартайгаа хариуцлага тооцох эсэх нь МАН-ын асуудал. Анх би Ерөнхий сайдад хатуу хэлж байсан. Хамгийн түрүүнд ТЕГ, ЦЕГ-ын даргаа солиорой, гүйцэтгэх ажил хийдэг боллоо гэж хэлж байсан. Бүтэн жил сольж чадахгүй байсаар Монголын улстөрчдийг хагаралдуулдаг, чагнадаг, тагнадаг ажлыг тэд хийдэг юм. Ц.Элбэгдорж болон түүний найзууд энэ тогтолцоог бий болгосон. Гэтэл үүнийг цэгцэлж чадахгүй явсаар тэдний хавханд нь ороод, өөрсдөө одоо түүндээ унаж байна.

Тагнаж чагнасан бол ноцтой асуудал шүү дээ. Гэтэл Шадар сайд өөрийгөө тагнасан гэсэн дүгнэлт гаргах гээд Тусгай хяналтын дэд хороог шахаад сууж байна. Ерөнхий сайд буруугүй, У.Хүрэлсүх нь буруутай гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад тогтоох гээд, яллах гээд байж таарахгүй ээ.

Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ концессыг хийсэн гэж яриад байгаа. Гэтэл нэгээс бусдыг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулсан. Энэ бол увайгүй үйлдэл.

Ж.Бат-Эрдэнэ: Би огцруулахын эсрэг, тогтвортой байлгахын төлөө байгаа. Засгийн газрыг маш сайн ажилласан гэж би магтахгүй. Гэхдээ маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ард иргэдийн амьжиргааг нэмэгдүүлнэ, тэднийг орлоготой болгоно гэж энэ Засгийн газар гарч ирсэн. Түүнээс зам барих гэж биш, барилга барих гэж биш шүү. Энэ Засгийн газар бодлого хэрэгжүүлж байгаа гэж харж байгаа. Тийм учраас бодлого нь тогтвортой хэрэгжвэл ард түмэнд тустай. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэж би энэ Засгийн газарт ойлгуулах гэж жилийн турш яриад, одоо л ойлгоод ажил эхлээд явж байна. Гэтэл одоо дараагийн Засгийн газар нь гарч ирээд дахиад би жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогыг дахиад нэг жил ярьж явах уу.

Лу.Болд: Засгийн газар огцрох гурван үндэслэл байгаа. Нэгдүгээрт, 807 тэрбумын концессын гэрээ байгаа. Энэ бол сонгуулийн өмнө гарсан 60 тэрбумын бичлэгийн эхний нотолгоо гэж харж байгаа. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө хууль бусаар олгосон тухай асуудал байгаа. Үүнийг бол би буруутгаж чадахгүй. Хүүхдийн мөнгийг ямар ч тохиолдолд буруутгаж болохгүй. Олгох ёстой. Гурав дахь үндэслэл нь, хууль бус албан тушаалын томилгоо. Энэ бол тэр 60 тэрбумын л балаг. Мөн хуулийн байгууллагын оролцоонуудын талаар ярих хэрэгтэй. Төрийн албан тушаалтнуудыг барьцаалсан, улстөрчид болоод тэдний шийдвэрт нөлөөлдөг, үйлчилдэг байдал бол хэрээс хэтэрсэн шүү.

Б.Чойжилсүрэн: Концессын гэрээг их улстөржүүлж байх шиг байна. Ер нь бол манай засаг байгуулагдахаас өмнө 41 гэрээ байгуулагдчихаад байсан юм шүү. Нэгэнт хийчихсэн алдааг засаад явъя гэж бодоод үргэлжлүүлээд явсан нь алдаа болсон юм шиг байна. Засгийн газар хүүхдийн мөнгийг олгохдоо ямар ч хууль зөрчөөгүй. Хүн бүр энэ Засгийн газрыг хурд муутай ажилласан гэж байна. Би тоо хэлье. Засгийн газар байгуулагдахад эдийн засгийн өсөлт хасах 1.3 хувьтай байсан. Гэтэл есөн сарын дотор 5.3 хувьтай болсон. Экспорт нэмэгдэж, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн.

Х.Болорчулуун: Энэ Засгийн газар алдаа гаргасан. Тиймээс хариуцлага тооцох цаг нь болсон. Ер нь Засгийн газрын байгуулахдаа л ард түмэнд амласан амлалтаасаа буцсан. Ер нь бид том худлаа хэлэх, том луйвар хийхийг хэдий болтол намын эрх ашиг, эв нэгдэл гэдгээр хаацайлах юм бэ. Засгийн газрын зэс цухуйж огцрох байдалд тулаад байгаа юм. Энэ засгийн сайд нар өөрийн компанидаа концессын гэрээ байгуулсан. Би арай ч дээ гэж бодсон шүү. 300 гаруй тэрбумаар нь аймаг бүрт нэг цэцэрлэг, сургууль байгуулж хүрэлцэх мөнгө шүү дээ. Гэтэл нийгмийн нэн тэргүүнд шийдэх асуудлаа шийдээгүй байж, сайд нарынхаа халаасыг зузаалахад ямар их мөнгө шийдэж өгдөг юм бэ. Концессын гэрээ нууц байдлаар хийгдсэн. Энэ бол том хулгай гэж хэлж болно. Түүнээс гадна энэ Засгийн газар өмнөх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын алдааг засах байх гэж бодсон ч тэгээгүй. Тэр Дубайн гэрээг засах талаар ямар ч ажил хийгээгүй. Түүгээр ч зогсохгүй, Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөхөөр оруулж ирж байсан. Бүлгийн хурал дээр бөөн юм болж байж буцааж байсан. Тиймээс энэ Засгийн газар чадамжгүй.

Б.Хурцболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-09-11 04:23:01
    Umnuh Zasgiin gazriin bilegdliin belegleliin yamdiin alba, heltsiin Darga Naraa avch hayahgui bol 60 terbumiin asuudal shiidegdejgui shu
  • shorond hii 2017-09-08 08:45:36
    za odoo ene elbegdorjtoi niilsen buleg hulgaiichdiig zaxaas ni shorond hiigeed hurungiig ni huraaj ulsiin uriig dar uur songolt bxgui Battulgaaaa!
  • иргэн 2017-09-08 02:56:52
    Энэ засаг огцорсноор хариуцлагаа хүлээж байгаа нь энэ үү. хууль бус ашиг сонирхолын зөрчилтэй концессын гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Яасан ч их луйвар вэ. ...
  • иргэн 2017-09-08 02:41:19
    Болорчулуун гишүүний хэлсэнийг бүрэн дэмжиж байна
  • Лаларт 2017-09-08 01:48:01
    Бусдын ул шагайж нэр олох гэсэн ийм хэдэн лалрууд энэ нийгмийн шаарнууддаа.
  • Сараа 2017-09-07 22:42:36
    Элбэгдорж гэж нэг нугэлтэн бнааа
  • ulas toriin yanhan hyz!!! 2017-09-07 16:52:41
    Batzandan gegch chi sordoj baij zasagiig ynagahad orolzson biz dee!muu ulas toriin yanhan mini!!!bah chini hanaj zysaan doloo!!!
  • иргэн 2017-09-07 15:31:45
    элбэгдоржийг худлаа хараацгааж байхаар оймс ч угуй хелийг нь гозолзуулаад баривчлаад шоронд хийгээч зоригийн хэргийн талаар дуугарах зоригтон алга уу
  • иргэн 2017-09-07 15:26:49
    Одоо тэгээд нэг юм Элбэгдорж, Бадамжунай хоёроос салж чадах болов уу?