Пуэрто Рико аймшигт хар салхинд нэрвэгдлээ

Пуэрто Рикод аймшигт хар салхи болсны дараа Ирма далайн шуурга нүүрлэсэн тухай BBC мэдээлэв. Бардубагийн жижиг аралд энэхүү шуурганаас хамгаалах ажиллагааны хүрээнд сануулга, дуут дохиог илгээж байсан бөгөөд Францын нутаг дэвсгэр болох Мартин, Бартсын гудамжинд хохирол учирчээ.
 
Түргэн тусламжийн аврагчид ажиллах орчин хязгаарлагдмал байсныг мөн онцолж байна. Энэ зуур хоёр өөр хар шуурга нийлснээр далайн хар салхийг бий болгожээ.
 
Ирма бол далайн хамгийн их хохирол дагуулсан хар салхи бөгөөд аюулын төвшнөөр хамгийн эхэнд бичигддэг юм. Одоогоор энэхүү хар салхи хойд Виржиний арлуудаас хөдөлж эхэлсэн хэмээн АНУ-ын Үндэсний далайн хар салхи судалгааны төвөөс мэдээлжээ.
 
Энэхүү аймшигт хар салхины хурд цагт 295 км байсан бөгөөд Пуэрто Риког дайраад өнгөрчээ. Mөн Доминиканы Бүгд найрамдах улсын далайн эрэгт хүрсэн байна. Олон тооны хүмүүс дээрх шуурганаас зугатан дэлгүүр хоршоодоос ус болон бусад хүнсний болон хэрэгцээт зүйлсийг ихээр базаасан байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар салхины хүч ойрын өдрүүдэд буурах хандлагатай байгаа аж.
 
Далайн шуурга Ирма хамгийн түрүүнд Антигуа, Бардубагийн газар нутагт хүрсэн байна. Бардубад шуурганы улмаас хамгийн багадаа нэг хүн амиа алдсан хэмээн Ерөнхий сайд Гастон Браун хэлж байна. Түүнчлэн барилга байгууламжуудын 95 хувь нь аюулд өртжээ. “Арал тэр чигтээ усанд автаад байиа. Бардуба арал арай гэж л оршин тогтнож байна” хэмээн тэрээр хэлжээ.
 
Арлаас ойролцоогоор 1600 хүн агаарын тээврээр явцгаасан байна. Хэдийгээр Антигуагийн хүн ам 80 мянга боловч хүмүүс хэдийнэ аюулын төвөөс зугатаж чадсан байна. Ингэснээр хүний амь үрэгдээгүй аж. Харин албан ы хүмуүс Францын нутаг дэвсгэр болох Мартины гудамжинд хамгийн багадаа зургаан хүн амиа алдсан гэж мэдэгдэж байна. Одоо ч аюулын бүсээс иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр б а й н a . К а р и б ы н тэнгист хэмжээгээрээ гуравдугаарт бичигддэг томоохон онгоцны буудал болох Мартин ч мөн гамшигт нэрвэгдсэн байна. “Гамшгийн нөлөөг дүрслэн хэлэхэд бэрх байна. Ямартай ч арлуудад учрах хохирол багагүй юм” гэж Ерөнхийлөгч Эммануэл Макрон хэлжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний туслахууд Ирма хар салхины үйл явцыг ажиглаж байгаа гэв. “Энэ бол сайн зүйлс огт биш. Итгээрэй.” гэж Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
 
Одоогоор хар салхи Ирма АНУ-ын эх газарт ямар хэмжээний хохирол учруулж болох талаарх урьдчилсан мэдээлэл гараагүй байна.
 
Флоридад албаныхан жуулчид болоод суурин оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Флорида, Пуэрто Рико, АНУ-ын Виржиний арлуудад улсын онцгой байдал зарлаад байна.

Зууны  мэдээ
Ж.Цогзолмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.