Сурагчдад сэтгэл зүйн тусламж үзүүлнэ

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд амиа хорлох, гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэх болсон. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүйн байдалтай холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс аймгийн Орхон Засаг даргын Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх “Сэтгэлийн анир” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг нь таван хүний бүрэлдэхүүнтэй. байх  бөгөөд тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгэц, наркологийн эмнэлэг, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэд, төр, захиргааны байгууллагын мэргэжилтнээс бүрджээ. Дээрх багийг ахалж буй “Катарсис” сэтгэц наркологийн эмнэлгийн эмч Ц.Батаа хэлэхдээ “Бид хөтөлбөрийн хүрээнд 8-12 дугаар ангийн хүүхдүүдэд сэтгэл зүйн анхан шатны боловсрол эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн сэтгэл зүйн үе тэнгийн сургагч багш бэлтгэхээс гадна, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүдэд мэргэжлийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ” гэлээ.
 
Тэд өнөөдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын менежер, хүүхэд төлөвшлийн ажилтнуудад хөтөлбөрөө танилцуулж, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. 
 
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга нь төр захиргааны байгууллагаас гарсан тул сэтгэл зүйчдийн багийн тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдол өгч байна. Үүний хүрээнд үйл ажиллагаа явуулах байрыг төрөөс  шийдвэрлэсэн юм.
 
“Сэтгэлийн анир” хөтөлбөрийн сурагчдад зориулсан сургалтууд энэ хичээлийн жилийн III улиралд дуусна. IVулиралд үр дүнг дүгнэж, анхаарах шаардлагатай асуудлуудыг эцэг, эх, сургуулиудад танилцуулна. Мөн орон нутаг өсвөр насныхны сэтгэл зүйн байдлын талаарх нэгдсэн мэдээллийн сантай болно гэж  АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхтуул хэллээ. 
 
Дашрамд дурдахад, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сэтгэл зүйч, эрдэмтэд нь сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: Орхон аймаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.