П.Орхон олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр "Парис-2017" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, багш, дасгалжуулагч болон алтан медаль хүртсэн П.Орхоныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр дэлхийн аварга П.Орхонд "Токио-2020" олимпийн наадмын тэтгэлэг гардуулсан юм. П.Орхон анх удаа тэтгэлэгт хамрагдаж буй нь энэ.

Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг зарласан байдаг. Тэгвэл энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, олимпод оролцох эрхээ авч чадахгүй бол хөтөлбөрөөс хасагдах журамтай юм байна.

Өнгөрсөн "Рио-2016" олимпийн наадмын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай 17 тамирчин хамрагдаж байжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-08 07:03:22
    орхон чаднаа цагаан хэл ам чбх ны хэруул холуур байх болтугай хурай хурай