Ө.Бат-Орших гарьдын цолны мялаалга наадам болно

Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн Увс аймгийн Улаангом сумын харъяат, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам есдүгээр сарын 14-нд болно. Наадмын нээлт, бөхийн барилдаан Увс аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бол азарга, их нас, дааганы уралдаан морь барианы газар болох юм байна. Шинэхэн гарьд Ө.Бат-Орших Монгол Улсын 11, Увс аймгаас төрсөн хоёр дахь гарьд цолтон юм.

Тэрбээр  2006 онд Увс аймгийн баяр наадамд барилдсан улс аймгийн алдар цолтой 128 бөхөөс долоо давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол 2009 оны улсын баяр наадамд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2012 оны улсын баяр наадамд дахин зургаа давж Улсын харцага цолоо баталж байсан юм.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.