Зөвшөөрөлгүй газруудад алт олборлох төхөөрөмж байршуулан ухалт хийсэн зөрчлийг илрүүлжээ

Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан журмын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт ашигт малтмал олборлож буй иргэд ААН-үүдэд тогтмол хяналт шалгалтыг хийдэг. Энэ хүрээнд дээрх ажлын хэсэг энэ  сарын 5, 6-ны өдрүүдэд Шарын гол, Хонгорын сумдын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ.:

Энэ удаагийн хяналт, шалгалт нь хууль бусаар алт олборлож буй иргэд, ААН-ийн ажлыг зогсоох, холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаатай нь танилцах, хэрэгжилтэнд хяналт тавих, тэдний санал бодлыг сонсох, орон нутгийн иргэдээс санал авах хүрээнд явагдсан байна.

Хяналт, шалгалтын явцад ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй газруудад алт олборлох зорилгоор техник төхөөрөмж байршуулан ухалт хийсэн 4-н зөрчлийг газар дээр нь илрүүлжээ. Хууль бусаар алт олборлосон дээрх Аж Ахуй Нэгжүүдийн  эзэд нь олдохгүй, ажилчид нь байгууллагынхаа эзнийг мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй мэлзэж байгаа юм. Тиймээс аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж, хууль бусаар алт олборлосон эдгээр ААН-үүдийн эздийг тогтоон энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах аж.
 

П.ГОО 
Оллоо. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hymyys ee!!hyyli hynaltaan deesluulzgee! 2017-09-08 09:07:56
    Mongold ene meteer hyylian sahidaggyi yildel chini ardchilsan namaas ehtei!ene hydal garyydiig ystgasan chagt Mongol hegjine!dyr esgesen ardchilal Mongold hamgi...
  • иргэн 2017-09-08 08:41:19
    хулгайгаар алт олборлох суурийг боажя тавьдаг тэд уул уурхайн аж ахуйн нэгжуудэд нехен сэргээлт хийх тусгай зевшеерел егдег тэд нь алт хулгайгаар олборлодог