​Эрүүл мэндэд хортой, шаардлага хангахгүй архи зарж байжээ
Дорнод аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сарын 31-ний өдрөөс энэ сарын 07-ны өдрийн хооронд “Шүр” зах болон бусад газарт шалгалт хийжээ.
 
Улмаар БНХАУ-д үйлдвэрлэсэн Бажу гэх архийг хууль бусаар гар дээрээс болон гэрээр зарж байсан таван иргэнээс 144 ширхэг архийг хураан авчээ.Улмаар устгалд оруулж,  дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүрийг 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
 
Уг бажу гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй архи тул иргэд та бүхэн хэрэглэхгүй байх, хууль бусаар худалдаалж буй иргэдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч эрүүл нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-08 14:29:55
    хор зарсан хунийг 50000-аар торгох биш буудан алах /хатуу шийтгэ гэсэн санаа/ хэрэгтэй яагаад гэвэл хуний амь нас эруул мэндээр ашиг хийх нь еерее гэмт хэрэг
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах