Ерөнхийлөгч өө, таны өршөөлийн 49  хоног дууслаа

Хүн нас барсныхаа дараа 49 хоногт хойд төрлөө олдог. Иймээс бурхан болоочийн 49 хоногт хойдынх нь төрөлд зориулж монголчууд буян их үйлддэг. Тэгвэл шинэхэн Ерөнхийлөгч ажлаа авангуутаа хууль бусаар хөрөнгөжсөн далайн эрэгт мөнгөө нуусан оффшор данснуудад “буян үйлдэх” 49 хоногийн боломж олгосон юм. Нэг үгээр оффшор данснууд мөнгөө энэ хугацаанд эх орондоо авчирвал ямар нэгэн хариуцлага тооцохгүй гэсэн үг. Ингэхдээ 49 хоногийн хугацаа өгөн уриалга гаргасан.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уриалгадаа “Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна.

Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна.

Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” гэжээ.

Харин маргааш Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай 49 эрхэмд өгсөн өршөөлийн 49 хоногийн хугацаа дуусна. Гэвч өнөөдрийн байдлаар хэн ч далайн эргийн бүс дэх мөнгөө эх орондоо авчирсан гэдгээ дуулгаагүй байна. Тэгэхээр маргааш Ерөнхийлөгчийн зүгээс ямар алхам хийх нь нийт ард түмэнд сонин байна.

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батбаяр 2018-07-23 13:45:21
    Монгол улсын ерөнхийлөгчөөс гуйх хүсэлт бнаа машинаараа талхаа олдог байсан эрхээ хасуулсан юмаа одоо даруй өршөөлийн хууль гаргаж өгөөч
    202.9.41.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-12 06:01:20
    Хятадууд шиг хатуу арга хэмжээ авч хөрөнгийг нь хурааж авлигал авсан мөнгөөр нь багш,эмч,онцгой байдлын аврагч нарын цалинг хангалттай нэмээд өг.
    103.26.195.252
    Мэдэгдсэн Хариулах
  • фцу 2017-09-12 04:37:38
    Ерөнхийлөгчөө офшороос хэдэн төгрөг орж ирсэн бэ? Та бол аймгаас УИХ.д гарч чадаагүй л хүн шүү тэмцээн уралдаан гээд л яваад байна Засаггүй боллоо та таг чиг ...
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Баттулга хулгайч  2017-09-11 21:17:28
    ПОПОПОПОП ООР ЮУ Ч БИШ МАЛНУУДАА ЯАСАН ХОШИГРОЖ ХАНАДАГГУЙ МАЛНУУД ВЭ
    67.111.249.66
    Мэдэгдсэн Хариулах
  • medeech 2017-09-11 15:51:15
    hovsgoliin zasag darga arai davarch baina halna shilne geh um odoo doorh darga naraa daramtalj ooriinhoo sanaag guicheedeg boljee
    59.153.87.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-11 12:47:38
    Жинхэнэ ард түмний Ерөнхийлөч мөн эсэх нь одоо л мэдэгднэ дээ. Үнэхээр туйлбартай тэмцэж чадвал би л лав дахин сонгуульд дэмжинэ. Үнэхээр офшорчдын мөнгийг ору...
    202.9.43.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-11 09:55:39
    Оффшорт дахь мөнгөө Монголд авчраагүй этгээдийг шууд баривчлан хорьж ахин хугацаа олгож авчрахгүй бол шууд бууд Эхний нэг хоёрыг нухахад л бусад нь авчирна. ...
    66.181.160.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Гао Лянь Фу 2017-09-11 09:48:39
    МАН-ын хотын хятадын эрлийз эфү нарын Тянь Лянь Хуа бүлэглэлийг бүрмөсөн устгаж үгүй хийх хэрэгтэй.Могойг дутуу алж үл болно.
    202.55.191.102
    Мэдэгдсэн Хариулах
    • Fkfk 2017-09-11 13:41:58
      Orosiin erliiz hutsav kk
      202.70.46.222
      Мэдэгдсэн Хариулах
  • X 2017-09-11 08:47:03
    Jenkogiin shou ... ene bol zuvhun ehlel no shu.
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • хузуугуй толгой 2017-09-11 05:56:48
    би одоо яахав . Ногоо монгоо оруулж амжагуй штээ
    95.46.233.13
    Мэдэгдсэн Хариулах
    • зочоо 2017-09-11 09:56:29
      Буудуулах л болж дээ
      66.181.160.8
      Мэдэгдсэн Хариулах
  • дөсг 2017-09-11 04:47:50
    эхлээд өөрийнхөө 1 тэрбум доллараа оруулсан уу ченж минь
    202.21.106.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочиг 2017-09-11 04:46:08
    Өөрөө үлгэр үзүүлж мөнгөө оруулж ирээгүй цагт энэ нь ард түмнийг хуурсан хэрэг болно.Тэгэхлэр худалч нэр авна. Өөр бусад хэрэгжихгүй амлалт олон доо
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол улс мандан бадраг 2017-09-11 04:22:06
    Ерөнхийлөгчөө Ард түмнийхээ баатар нь болоорой. Хурай хурай хурай МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ
    202.131.229.45
    Мэдэгдсэн Хариулах
    • сдө 2017-09-11 04:49:55
      энийн ерөнхийлөгч гэж юу байдаг юм. гурван хогоос нэг хогийг л сонгосон. сонгогчдын 20% л сонгосон
      202.21.106.145
      Мэдэгдсэн Хариулах
      • зүч 2017-09-11 10:37:37
        Хохь чинь ,сонгосон л бол ерөн.хийлөгч
        66.181.160.8
        Мэдэгдсэн Хариулах
  • өөрөө үлгэрлээч 2017-09-11 03:09:32
    Сонгуулийн үеэр ерөнхийлөгч өөрөө оффшор данстай тухай баримт дэлгэгдсэн. Та өөрөө үлгэр жишээ үзүүлж отшаараа оруулж ирээч
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
    • unshigcn 2017-09-11 09:34:47
      yag unen shuu
      202.21.117.178
      Мэдэгдсэн Хариулах
  • Od 2017-09-11 02:32:31
    Ard tumen uuniig l yah iihiig ni harahiig l huleej bn. Bugd ue udmaaraa gadagshaa gartsgaah ym balgui dee. hunii nutagt ysaa tavina gedeg ch ...
    182.160.37.198
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨӨРИЙГӨӨ БАТЛАХ ЦАГ 2017-09-11 02:30:55
    Ерөнхийлөгч одоо л юу хийж чаддагаа харуулна даа! Одооноос л жинхэнэ ард Түмний Ерөнхийлөг ч үү Авилгач Эх орноосоо урвагчдын Ерөнхийлөгч үү ХАРАГДАНА !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах