АНУ Ирак Левантын бүлэглэлд агаараас цохилт өглөө
АНУ-ын агаарын цэргийн хүчин Ирак Сирийн нутагт үүр­лэж буй Лалын халифат /Өм­нөх нэр нь “Ирак Левантын лалын улс”/ бүлэглэлд өчигдөр ээлжит удаагаа агаараас цохилт өглөө. Нийтдээ дөрвөн удаагийн бөмбөгдөлт хийсний дүнд алан хядагч бүлэглэлийнхэн Синжар хо­тын энгийн иргэдийн эсрэг ажиглаж байсан хуягт тех­ни­күүдийг жагсаалаас гаргаж чад­сан гэж Пентагоноос гар­гасан албан ёсны мэдээлэлд дурьд­сан байна. Харин хэчнээн алан хядагчийг устгасан талаар мэ­дээлэл хийсэнгүй.

АНУ Иракийн шашны цөөн­хүү­дэд туслах амлалтаа ажил хэ­рэг болгож эхэлснээс хойш нийт­дээ гурван удаагийн цув­рал цохилтыг агаараас хий­гээд байна. Ерөнхийлөгч Ба­­рак Обама агаараас өгч буй энэ­хүү цолхилтыг “үй ол­ноор нь аймаглан устгах үйл ажил­ла­гааны эсрэг хийж байгаа зайлш­­гүй арга хэмжээ” хэмээн нэр­лэжээ.

Түүнчлэн АНУ-аас цэвэр ус, хүнсний зүйл ачсан онгоц өчиг­дөр Синжар хотыг зорьсон бай­на. 72 чингэлгээс бүрдсэн хү­мүүн­лэгийн ачаанд 14000 литр цэ­вэр ус, бас бус хүнсний зүйлс бай­гаа аж.

“Ирак Левантын лалын улс” зэвсэгт бүлэглэл нь энэ оны зур­гадугаар сард Иракийн ба­руун хойд нутгийн хотууд руу халдлага даралтуудыг эх­лүүлсэн бөгөөд мөн сарын 10-ны өдөр Мосул, 11-нд Сад­дам Хусейний төросөн хот Тик­ритийг эзлэн авсныхаа да­раа Ха­лифт улс байгуулснаа зар­ла­сан юм. Тэд мөн энэ сарын 3-ны өдөр хоёр томоохон нефтийн орд газрыг эрхшээлдээ оруулсан бөгөөд Иракийн хамгийн том ус хадгалах даланг эзлэн авч, өдгөө ойр орчмынх нь хотуудыг усанд живүүлэхээр заналхийлж байгаа юм.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.