2.8 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 04-08-нд хоёр тэрбум 888 сая 697 мянга 781 төгрөгийн арилжаа хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан 5 удаагийн арилжаагаар нийт 68 компанийн 503 мянга 845 ширхэг хувьцааг 262 сая 448 мянга 159 төгрөгөөр борлуулжээ. Мөн 11 мянга 322 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг анхдагч зах зээлд 1 тэрбум 55 сая 781 мянга 952 төгрөгөөр, 5595 үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 545 сая төгрөгөөр тус тус борлуулжээ.

Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1 их наяд 845 тэрбум 673 сая 608 мянга 361 төгрөг болсон бол "MSE ALL" индекс 978.67 нэгж болж  1.29 хувиар өсөв.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.