БНХАУ-д тураах эм хуурамчаар үйлдвэрлэж байжээ

Манай орны хувьд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувь, аж үйлдвэрийн барааны 90 хувь, шатахуун, техник, төхөөрөмжийг 100 хувь гадны орноос импортлодог. Үүний дотор хүнсний нийт бүтээгдэхүүний 20-иос илүүтэй хувийг урд хөршөөсөө импортолдог юм. Тэгвэл тус улсад хуурамчаар тураах эм үйлдвэрлэж байсан зөрчил илэрсэн байна. БНХАУ-ын Хунань мужийн Лоуди хотын захиргаа тус хотын нийтийн аюулгүй байдлын товчоо болон хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газар хамтран явуулсан шалгалтаар хүний биед хортой бодис ашиглан хуурамч тураах эм үйлдвэрлэн, худалдаж байсан зөрчил илэрсэнийг олон нийтэд зарлаад байна.

Хунань мужийн Иян хотоос 20  километр алслагдсан ууланд 20 гаруй насны залуус хааш хаашаа 10 метр.кв талбайтай жижиг өрөөнд нэг цагт 10 мянган ширхэг хортой хуурамч тураах эм үйлдвэрлэн, худалдан борлуулж байжээ. Лоуди хотын цагдаагийн газар хууль бус эмийн үйлдвэрлэлийн гол цэгт нь шалгалт хийж, холбогдох сэжигтнүүдийг баривчилсан аж. Хэсэг залуусын хувиараа үйлдвэрлэж, худалдан борлуулсан тураах эм нь 19 өнгийн капсултай нийтдээ 100 мянган хайрцаг бөгөөд нийт дүн нь 100 сая юаныг давжээ. Цагдаа нар одоо хотын бүх зах, худалдааны төвүүдэд шалгалт хийж, хуурамч эмийг хурааж байгаа аж. 

Хуурамч тураах бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг Алибаба худалдааны сайт цагдаад мэдэгдсэн байна. Тус компанийн хуурамч бүтээгдэхүүний хяналтын багийн ахлагч Чен Ли  Хунань мужийн нутаг дэвсгэрт “Green” гэх тураах эм интернэтээр худалдаалагдаж байсныг илрүүлсэн тухайгаа мэдэгджээ. Улмаар найрлагад нь хууль бус, хортой бодис орсон байж болзошгүй гэж үзэн цагдаад мэдэгдсэн аж.

Харин цагдаагийн газар хэргийг хагас жил орчим хугацаанд мөрдөн шалгасны эцэст гэмт хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь баривчилсан гэнэ. Цагдаагийн газраас мэдээлснээр, энэ удаагийн хэрэгт холбогдон саатуулагдсан залуус Хунань мужийн Иян хотоос гаралтай байжээ. Тэд хоёр жилийн өмнөөс хуурамч тураах эм үйлдвэрлэн, интернэтээр дамжуулан худалдаалж, их хэмжээний ашиг олдог байсан аж.

Сэжигтнүүд Гуандун, Зежианаас капсул дүүргэгч машин, эмийн найрлагад орсон бодис, капсул, сибутрамин зэргийг худалдан авч, ууланд байрлах байшиндаа хуурамчаар үйлдвэрлэдэг байсан байна. Сибутрамин гэх бодис нь хар тамхины төрлийнх бөгөөд тарган, жин ихтэй хүмүүсийн хоолны дуршлыг бууруулах зорилгоор хэрэглэдэг гэнэ. Гэвч, уг бодис нь хүний биед маш муу сөрөг нөлөөтэй аж. Үүнийг хэргийн сэжигтнүүд мэдсээр байж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг байжээ.

Лоуди хотын Хүнс, эмийн хяналтын газрын дарга Хоу Дифаны хэлж буйгаар сибутрамин нь төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, хоолны дуршлыг дарангуйлах үйлчилгээтэй бодис гэнэ. Улмаар даралт ихэсгэх, зүрхний цохилтын тоо олшрох, хоолонд дургүй болгох, нойргүйдэх, элэгний үйл ажиллагааг гэмтээх зэргээр хүний биед ноцтой хохирол учруулах эрсдэлтэй юм байна. БНХАУ-д 2010 онд сибутрамин болон түүний найрлагатай эмийн үйлдвэрлэл, худалдаа, ашиглалтыг хориглосон юм.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Залууст зөвлөх нь: 2017-09-12 05:33:19
    Ер нь эм гэдэг бол хор,химийн бодис ордог бүтээгдэхүүн. Дөрвөн цагаан хор бол: цагаан гурил, элсэн чихэр, өөх, эм юм. Хоолоо тохируулж, биеийн тамир хийж турах ...
  • ZOCNIN  2017-09-12 04:45:46
    turax em ni zaxiin sudasnuudiig amigyi bolgoj turax bish owcnin yhel 2 l boldog yum bilee
  • Монгол улсын ухаалаг иргэн 2017-09-12 02:23:02
    Dasgal hodolgoon hiij turdag bolhoos em uuj turdaggvi ym. Em uuj turdag gej bodoj itgej baigaa mulguu amitad ene hytad emnuudiig uuj vheh ystoi.
  • зочин 2017-09-12 02:09:52
    Турах дуртай манайхан анхаарах мэдээ. Тураах эмүүд хоолны дуршлыг дарангуйлж, тархинд сөрөг нөлөөтэй.