С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг ОУПХ ажиглаж байгаа гэв
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан нар өчигдөр Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи, Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади болон Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтжээ.

Төлөөлөгчид хүний эрхийн тухай хууль, тогтоомжууд Монгол Улсад хэрхэн мөрдөгдөж байгаа талаар болон улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг, энэ хэргийн шүүх хуралдааны талаар мэдээлэл авахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Бахрейн Улсын парламентын гишүүн ноён Али Аларади хэлэхдээ “Цаасан дээр биш хөрсөн дээр байгаа зүйл бол хүний эрх юм. С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг Олон улсын парламентын холбоо ажиглаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв. Мөн тэрбээр, залуу, ардчилсан оронд туршлага хэрэгтэй. Хүний эрхийн талаарх ойлголтыг нэг хүн биш, ард нийтээрээ ойлгох нь чухал юм. Эцэст нь хэлэхэд ямар ч хэрэгт шүүх зөвхөн бие даасан, хараат бус шийдвэр гаргаж байх ёстойг онцлон хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооноос хүний эрхийн асуудлаарх хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах асуудлаар дэмжлэг, зөвлөгөө авч, хамтран ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-12 02:24:54
    зоригийн хэргийг яаж шийдснийг элбэгдорж бат уул эрдэнэ нар л маш сайн мэдэж байгаа даа мэдэхгуй байгаа бол энэ гурав яасан ч дуугуй байхгуй