Х.Баттулга, М.Энхболд хоёр наймаалцав уу

Прокурорын байгуул­лагын цахим хуудаст энэ сарын 4-ний өглөө Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаагийн ярилцлагыг бэлтгэж нийтэлсэн байв. “...Олны анхааралд байгаа зарим хэргийн талаар” гэсэн тодотголтой уг ярилцлагад төмөр замын хэрэг, 60 тэрбумын хэргийг хаасныг мэдэгджээ.

Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдоод байсан. Харин 60 тэрбумын хэрэг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой холбоотой.

Прокурорын ярилцлагад “...Х.Баттулга холбоогүй нь тогтоогдсон. Түүнд холбогдох асуудлыг хаасан. Харин А.Гансүх, Б.Батзаяа нарыг шалгаж байгаа” гэсэн байв. А.Гансүхийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Б.Батзаяаг мөрдөн шалгаж байна гэсэн байв.

60 тэрбумын хэргийн тухайд “...М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар албан тушаал наймаалцсан нь тогтоогдоогүй. Бичлэг нь эх хувь биш хуулбар учир шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн АНУ-д шинжлүүлсэн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Ц.Оюунгэрэл энэ талаар “...Үнэн хэзээд ялдаг. Одоо хааж байгаа ч, дараа нь энэ хэрэг нээгдэж шалгуулж таарна” гэжээ.

Прокурорын энэ мэдээллийн дөнгөж өмнөхөн НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажлаа өгөхөө мэдэгдсэн. Ингэхээр 60 тэрбумын асуудлаар Ц.Сандуй л “хариуцлага” хүлээгээд өнгөрч байх шиг байна.

Олон нийтэд байтугай сэтгүүлчдэд хаалттай байдаг прокурорын байгууллага гэв гэнэтхэн, сайн дураараа, өөрсдөө бэлтгээд “анхаарал татсан хэргүүд”-ийн талаар мэдээлэл тараасан нь хачирхалтай юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд хоёр наймаалцаж, төмөр замын хэрэг болон 60 тэрбумын хэр­гээс мултарцгаав уу гэ­дэг хардлага олон нийтийн дунд бий боллоо.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • о 2017-09-12 13:33:06
    ямар гое тоглоом юм бэ яаж ийм тоглоом тоглож сурах юмсан зааж огооч
  • Zz 2017-09-12 10:35:39
    Battuga ehneesee shoumen.49 honog ofshor,Orosoor 4000km damnuulj nuurs teeverlelene gh met.hungulnu gj uzvel tsaana luivar tohiroo.Orosuud teneg bish.
  • uul 2017-09-12 05:34:29
    Баттулгаа М.Энхболдтой тохирвол Монголын ард түмэн чамайг дахиж дэмжихгүй, чамд итгэхгүй шүү. Монголчууд жинхэнэ Монгол хүндээ итгэсэн хэзээ ч Хужаа хятад
  • irgen 2017-09-12 04:14:35
    oilgomjtoisht, hen ch garsan ch dandaa l iim baidag baisan. heseg ch iim baina. nugoo talaas bugdiin hiigeed baival hen uldeh bilee ch
  • зочин 2017-09-12 03:49:43
    Ариунаа гэдэг чинь хувь хүн биш, ерөөсөө Монголын хууль, хүчний байгууллагын үнэн нүүр царай энэ шүү дээ. цалин авахдаа ичихэд яадаг байнаа. тэр зоригын хэрэг, ...
  • зочин 2017-09-12 03:47:10
    Х Баттулга хэрэгт холбогдолгүй гэдгийг аль сонгуулиас өмнө тогтоогдсон дэмий юм бичхээ зогсоо
  • zochin 2017-09-12 03:20:09
    BALIAR ZAVAAN oligarhuud AN MAN 2 adilhan uchiras namiin togtoltsoonoos garch ene humuus ARD TUMEN hariutslaga tootsoh boljee aimaar buun huivaldaan
  • зочин 2017-09-12 03:13:35
    Намын нэр барьж нуугдсан төрөөс төрсөн олигархууд иймэрхүү л бодлого наймаа явуулна,эд нарт шударга юм гэж байхгүй