Л.Наранбаатар: ОХУ-аас явуулж байгаа геополитикийн бодлого нь Ерөнхийлөгчөөр дамжиж байна
-Владивостокоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн ямар ч үр ашиггүй-
 

Уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ удаагийн “Coal Mongolia” чуулга уулзалтын зорилго ямар төвшинд хүрсэн бэ. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын оролцооны талаар уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Энэ жилийн чуулганы оролцогчид өмнөх жилүүдээс их байсан. Бүртгэлээс харвал хурал чуулганд оролцсон, үзэсгэлэн үзсэн зочдын тоо 3000 гаруйд хүрсэн байна. Мөн гадаадын 120 орчим төлөөлөгчөөс 60-аад нь Хятадын хөрөнгө оруулагчид байсан. Хуралдааны эхний өдрийн төгсгөлд Засгийн газар огцрох шийдвэр гарсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад тийм ч таатай байгаагүй. Учир нь Монгол Улсад мөнгөө оруулбал эрсдэл өндөртэй гэдгээ улстөрчид нотолсон. Гэхдээ уулзалтад зорьж ирсэн зочид маань олон сарын өмнөөс ажлаа төлөвлөн зохицуулсны дараа оролцож байгаа. Түүнээс гадна бизнесийн шийдвэр гаргах төвшний удирдлагууд нийт оролцогчдын 85 хувийг эзэлж байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс тэдгээр төлөөлөгчид бизнес яриа хэлцэл өрнүүлэн тодорхой мэдээллийг бодитоор нь авч чадсан гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-ын талаас ирсэн хөрөнгө оруулагчид ихэнхдээ шинээр коксжих нүүрсний орд нээх, нүүрс худалдан авах бизнесийн харилцааг бий болгохоор зорьж ирснээ ярьж байсан. Түүнчлэн Сингапурын тэрбумтан “Тиан По ресурсез” компанийн ерөнхий захирал По Кай Пинг манай улсад хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн. Тэрээр чуулганы индэрээс хүрэн нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төслөө оролцогчдод танилцуулсан. Энэ төслийнхөө ТЭЗҮ-ийг боловсруулан манай улсын Эрчим хүчний яаманд хүргүүлсэн юм билээ. Хэрэв үүнийг хэрэгжүүлнэ гэвэл ноён По Кай Пинг өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт босгохоо хэлсэн. Мөн энэ төсөлд шаардагдах нэг тэрбумаас дээш ам.долларын санхүүжилтийг хийнэ гэдгээ хэлж байна лээ.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр Шивээ овоогийн уурхайг түшиглэн хэрэгжих “Шивээ энержи” болон “IM power” төслийг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байсан. Үүнд 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ. Харин энэ төслийг Их Британийн хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байгаа нь хурлын үеэр анзаарагдсан.

-Их Британийн хөрөнгө оруулагчид энэ уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож байгаа гэж байсан?

-Тиймээ, Их Британийн Элчин сайдын яамнаас 10-аад компаниа оролцуулан сурталчилгаагаа идэвхтэй хийсэн. Үүний гол зорилго нь “Эрдэнэс Монгол” компанийн хэрэгжүүлж байгаа төслийн барилга байгууламж барих, бэлтгэн нийлүүлэх ажилд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Энэ мэтчилэн бизнесийн бодит хэлцлүүд болсон нь хөрөнгө оруулагч болон оролцогчдод илүү өгөөжтэй байгааг зохион байгуулагчдад хэлсэн юм.

-Чуулганы үеэр хөрөнгө оруулагчид улс төрийн нөхцөл байдал таагүй байгаа ч хүлээлттэй байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ бас айдастай байгаагаа нуугаагүй. Хөрөнгө оруулагчдыг алдахгүй байхын тулд юу хийх ёстой вэ?

-Жишээлбэл, хүрэн нүүрсийг синтетик хий болгон боловсруулах мега төсөлд хөрөнгө оруулалт хийх санал тавьж байгаа Сингапурын тэрбумтнаас асуусан юм. Тэрээр “Засгийн газар огцорсон нь эрсдэлтэй ч нэг нам дотроо засаг солилцож байгаа учраас намын баримталж байгаа хөрөнгө оруулалтын бодлого төдийлөн өөрчлөгдөхгүй байх гэсэн хүлээлт байна” гэсэн. Тэгэхээр манай улсын нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хандана гэдгээ ойлгуулахыг хүсч байсан. Ер нь гадныхан биднийг зориод ирж байхад дотооддоо учраа олохгүй хөлөө жийлцсэн байдалтай байгаа нь тийм ч таатай зүйл биш юм. Гадны хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэхэд тав тухтай орчин чухал байдаг. Тиймээс энэ байдлаа засч, залруулах хэрэгтэй.

-Энэ чуулганд Хятадын талын төрийн өмчит компанийн төлөөлөл мөн Элчин сайд нь оролцсонгүй. Яагаад?

-Гашуунсухайт боомтод 150 км түгжрэл үүссэн. Үүний учрыг урд хөршөөс тодруулахад маш энгийн дипломат тайлбар өгдөг. Гэвч цаанаа нарийн учир шалтгаантай гэдэг нь чуулганы үеэр тодорхой болсон. Учир нь хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа тун хүнд байгаа юм байна. Тодруулбал, Гашуунсухайт боомтын Хятадын талын захирал нь “Coal Mongolia”-д оролцохоор чуулган болохоос таван сарын өмнө тохиролцон урилга хүргүүлсэн байсан. Буудлын төлбөр, онгоцны зардлыг нь аль хэдийнэ төлсөн. Гэвч хурал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Хятадын засгийн газраас Монгол руу явж болохгүй гээд визийг нь цуцалсан тухай захидал ирүүлсэн. Тэр ч бүү хэл төрийн өмчит компанийн захирлууд нь оролцохоор төлбөрөө төлсөн байсан ч бас л адилхан шалтгаан бидэнд хэлсэн. Хувийн хэвшлийнхэн нь маш идэвхтэй ирснээс харвал бизнесийнхний хувьд улс төргүйгээр ажлаа амжуулах боломжтой гэдгийг нь илтгэж буй нэг хэлбэр.

Мөн өнгөрсөн жил болсон чуулганд Хятадын элчин сайдыг урьсан боловч ирээгүй. Шалтгаан нь З.Энхболд УИХ-ын дарга байхдаа хурал дээр Хятад, Япон, Монголын компаниуд Тавантолгойн ордыг хувааж идэх гээд байна гэсэн мэдэгдэл хийсэнтэй холбоотой. Сая бас л урьсан боловч ирсэнгүй. Ингээд хоёр жил дараалан оролцоогүй. Өмнөх таван удаагийн хуралд Хятадын элчин сайд биечлэн оролцож, өөрийн орны компаниудаа маш идэвхтэй оролцуулан ажлын санал, санаачлага гаргадаг байсан. Манай улс төрийнхний нөхцөл байдал, гадаад бодлогодоо цалгар хандсаны үр дүнд эдийн засгаа боомилж байгааг эндээс харж болно. Хэдийгээр олон мега төсөлтэй, байгалийн арвин баялагтай байлаа ч улсын гадаад бодлого тогтворгүй байх нь тун халгаатай гэдгийг ойлгох нь чухал. Хэрэв энэ хэвээр байвал хөрөнгө оруулагч орж ирэхгүйгээс гадна одоо хэрэгжиж байгаа төслүүд зогсох хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Тиймээс гадаад бодлогодоо маш болгоомжтой хандаж, анхаарлаа хандуулах ёстой. Одоо гаргасан алдаагаа залруулаасай гэж хүсч байна.

-Энэ жилийн “Coal Mongolia”-гийн онцлог юу байсан бэ?

-Бизнесийнхний хүрээнд өндөр ач холбогдолтой болсон гэж дүгнэж байгаа. Учир нь шийдвэр гаргадаг дээд шатны удирдлагууд оролцсон учраас бизнес хэлцлүүд амжилттай болсон. Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Хятад төдийгүй Америк, Их Британийн компаниуд оролцсон. Энэ удаагийн чуулганыг анх удаа дөрвөн өдөр зохион байгуулсан. Эхний өдөр нүүрсний уурхайн захирлуудын семинарыг зохион байгуулахад 150 гаруй төлөөлөгч оролцсон. Ирэх жилүүдэд илүү өргөн цар хүрээг хамрах хэрэгтэй нь анзаарагдсан. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн нээлттэй сурвалжилж олон нийтэд мэдээлэл хүргэсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Долоо дахь удаагийн чуулганаас уриалга гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр болсон ч засаг огцорсон. Тиймээс ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр болсон. Энэ уриалгад тодорхой зорилтыг тусгасан. Тухайлбал, Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр замаа барья. Нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлохыг уриалсан. Энэ дашрамд хэлэхэд, бид хурлын зохион байгуулалтыг жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд оролцогчдын тухайн улс оронд болсон томоохон хурал зөвлөгөөнд оролцох үеэрээ санал тавьж хичээнгүйлэн ажилласан. Тиймээс хөрөнгө оруулагчид Засгийн газар огцорсон таагүй мэдээ гарсан ч маш хүлээцтэй байсанд нь талархаж байна.

-Уул уурхайн салбарын хоёр том чуулган өдөр, цаг нь давхцаж болсонд шүүмжлэлтэй хандаж байсан?

-“Дисковер Монголиа” 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ах” хурал. Уул уурхайн салбарт тодорхой үр дүнг бий болгосон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин “Coal Mongolia” зөвхөн нүүрсний салбарт чиглэсэн байдаг. Тиймээс бид “Дисковер Монголиа”-г зохион байгуулагчдад хамтран зохион байгуулах санал тавьсан. Бид анх санал тавихдаа тэднийг малгай болоод дээвэр дор нь бид нэгдье гэсэн. Ингэснээр Зүүн Азийн хэмжээнд зохиогдох томоохон хурал болгох боломжтой юм. Хоёр тал бараг хагас жилийн турш ярилцаж, хэлэлцсэний эцэст нөгөө тал хамтрах боломжгүй гэсэн. Нөгөө талаар бид хоёрдугаар сард зохион байгуулдаг хурлыг намар хийхээс аргагүйд хүрсэн шалтгаан энэ. Ингээд хурлын зохион байгуулалтад орж өдрөө товлосны дараа “Дисковер Монголиа”-г зарлахдаа өдөр давхцуулсан байсан юм. Бид өдрийг нь ганц хоногоор зөрүүлэхийг мөн л санал болгосон бас хүлээж аваагүй. Гэхдээ энэ хурлууд нэг л салбарын асуудлыг ярьж байгаа учраас нэгдэх учиртай гэж боддог. Үүний үр дүнд Зүүн Азийн хэмжээнд зохион байгуулах боломжтойгоос гадна цар хүрээний хувьд томрох боломж бий. Манай байгууллагын зүгээс анх тавьсан саналаа одоо ч тавихад бэлэн. Цаашид эдгээр хурлууд нэгдэх нь илүү өгөөжтэй гэдгийг хэлмээр байна.

-Чуулганы үеэр Восточный боомтоор нүүрс тээвэрлэн Япон, Солонгос улсын зах зээлд нийлүүлэх асуудлыг Оросын талтай хамтарч шийдэх тухай ярьсан шүү дээ. Энэ нь хэр бодитой гэж бодож байна. Учир нь нүүрсний салбарын мэргэжилтнүүд эдийн засагт ямар ч ач холбогдолгүй гэж байсан?

-Чуулганы үеэр энэ асуудлыг ярилцсан. Ерөн­хийлөгч Х.Баттулгын хэлж байгаа “Восточный” боомтоор нүүрсийг экспортлох нь боломжгүй гэдгийг чуулганд оролц­сон судлаач, эдийн засагчид болон мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид хэлсэн. Тухайлбал, баяжуулсан нүүрсийг Восточный боомтоор тээвэрлэж болох эсэхийг судлах зорилгоор “Энержи Ресурс” компанийнхан 2011 онд туршилт хийсэн юм билээ. Гэтэл зөвхөн тээврийн зардал нь 171 ам.доллар болж байсныг чуулганы үеэр хэлж байсан. Дээрх мөнгөн дүнд ачиж буулгах зэрэг бусад зардал ороогүй гэсэн. Яг одоогийн байдлаар Тавантолгойгоос Гашуун­сухайт хүртэлх автозамаар 28 ам.доллараар тээвэрлэж байгаа. Тэгэхээр зөвхөн тээвэрлэлтийн зардлын зөрүү харагдана. Тиймээс л Владивостокоор нүүрс тээвэрлэх нь эдийн засгийн үр ашиггүй гэдгийг илтгэж байна. Нөгөөтэйгүүр, ОХУ нь нүүрсний салбарт манай улстай өрсөлдөгчид гэдгийг мартаж болохгүй. Түүнээс гадна биднийг төмөр замаа барьж чадахгүй маргалдсаар найман жилийг өнгөрөөх тэр хугацаанд Владивостокт маш их ажлыг амжуулсан байгааг албаны төлөөлөгчид хэлж байсан. Тодруулбал, 18 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж байгуулсан байгаа юм. Нарийн царигтай төмөр замыг Зүүн Сибирь хүртэл тавихаас гадна Владивостокоор дамжуулан Хятад руу асар их хэмжээний нүүрсийг далайгаар тээвэрлэж байгаа тухай ярьж байна. Нөхцөл байдал ийм байхад манай улсаас нүүрсийг 5000 км-т тээвэрлэн гуравдагч орон руу гаргана гэдэг үнэн хэрэгтээ үлгэр.  Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчид нэгэндээ чин сэтгэлээсээ тусална гэдэг боломжгүй гэдгийг хүн бүр мэднэ.

Магадгүй Ерөнхийлөгчийн ярьж байгаа зүйлийн цаад санаа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг гацаах гэсэн оролдлого гэж харж байна.

-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат илчлэг сайтай учраас манай улсын нүүрсийг сонирхож байгаа гэж тайлбарласан байсан. Мөн Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлд төмөр замаа бариад холбочихвол зүүн коридорын төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой гэсэн байна лээ?

-Гол нь эдийн засгийн тооцоо судалгаа чухал. Тиймээс Восточный боомтоор нүүрс тээвэрлэх эдийн засгийн тооцоогоо нийтэд ил болгоод судлаач, эдийн засагчид нь дүгнэх учиртай. Миний хувьд тооцоо судалгаа хийж үзсэн учраас бүтэхгүй зүйл гэдгийг нь маш тодорхой хэлж байгаа шүү дээ. Жишээлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх 283 км төмөр замыг барихад 1.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Нүүрсний үнийг дунджаар 80 ам.доллар гэж тооцвол энэ төмөр зам хөрөнгө оруулалтаа 13.5 жилд нөхөх юм. Хойшоо 1700 км төмөр зам барихад багадаа 7.3 тэрбум ам.доллар хэрэгтэй болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа 60 жилд ч нөхөж дийлэхгүй. Учир нь замын зардал нь одоогийнхоор тооцвол ойролцоогоор зургаа дахин өндөр болж байгаа нь зардлыг өсгөж байгаа юм. Нөгөөтэйгүүр 7.3 тэрбум ам.доллар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хэрэг болно. Түүнчлэн эдийн засгийн үр ашиггүй учраас хөрөнгө оруулалт босгоход хэцүү.

-Гэхдээ хойшоо төмөр зам барих ажлыг эхлүүлсэн боловч улс төрийн шалтгаанаар гацаасан гэдэг шүү дээ?

-Өмнө нь бондын санхүүжилтээс авч шороогоо овоолсон. Үлдсэн хэсгийг нь өр тавиад хийнэ гэсэн боловч чадаагүй. Мэдээж ямар ч үр өгөөжгүй салбарт мөнгөө хийж түгжих бизнес эрхлэгч байхгүй. Хэрэв энэ замыг цааш явуулна гэвэл улсын төсвөөс санхүүжилт босгох арга замыг эрэлхийлэх байх. Гэхдээ энэ нь эргээд өр болно гэдгийг санах хэрэгтэй. Бүр тодруулбал, ОХУ-аас манай улсад явуулж байгаа геополитикийн бодлого нь Ерөнхийлөгчөөр дамжиж байна гэж хардаж байгаа. Эцсийн дүндээ зөвхөн нүүрсний салбарыг боомилж байгаа зүйл биш. Монгол Улсын эдийн засгийг уналтад оруулж буй хорлон сүйтгэх ажиллагаа шүү дээ.

-Хэдийгээр Засгийн газар огцорсон ч Ерөнхийлөгч бие даан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, баримт бичиг боловсруулах эрх зүйн орчин байхгүй гэж шүүмжлэх хүн байсан?

-Зам тавьж, бүтээн байгуулалтыг Засгийн газар шийдвэрлэж хийдэг гэдгийг найман настай хүүхэд ч мэднэ. Харамсалтай нь энэ бүгдийг Ерөнхийлөгч өөрөө хийдэг гэх мэт ойлголт түрүүлж байгаа нь утгагүй зүйл. Хоёрдугаарт, МАН 65 суудалтай хэрнээ ойлгомжгүй зүйлд хариу барих тэнхэлгүй байгаад гайхаж байна. Олуулаа ялчихаад улс орноо хөгжүүлэх шийдвэрийг зоригтой гаргаж, хийж чадахгүй бол дараагийн сонгуульд ялагдал хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зосин  2017-09-17 03:34:28
    Эдийн засгийн тооцоогоо сайн тооцож чадаал Хятадтай хамтарсан ч хамаагуй
  • Зочин 2017-09-16 09:43:59
    Үнэнийг л хэлсэн байна
  • Зочин 2017-09-16 09:10:35
    Женко мэтийн жижиг хулгай геополитик ойлгохгүй ш т
  • Наранлхүндэвээ 2017-09-16 08:56:53
    Ванга шиг хэлээч хө,нүүрс зараад монголчууд баяжиж чадахуу
  • Иргэн 2017-09-16 04:58:40
    Чи яг хэн юм? Өнөөдөр Монгол улс Хятадын ил далд эдийн засгийн хавчлагад өдөр тутам өртөж байна. Яагаад бидэнд өөр сонголт бөйж болохгүй гэж?
  • Irgen 2017-09-13 04:24:30
    Battulgiig shutsen amitad bhiin. Yas yuman deeree olon jil tarhia ugaalgaad buhniig zuvhun setgeliin huurluur shiidsen humuus.
  • эрлэг 2017-09-13 01:53:51
    Энэ гөлөг ацаа мэддэг юм бэ, шаамал банди. Явж хошногоо долоо наранхэн ч гэнэ үү.
  • irgen 2017-09-13 01:44:59
    ediin zasgiin tootsoo sudalgaagui chalchih ni amnii saliaguin shinj.
  • Xx 2017-09-13 01:34:02
    Naranbaatargua chi sain yvahgui shuu chinii hiisen ene hiisen muu buhnii ur huuhduud chin amsana shuu
  • Инженер 2017-09-12 13:32:51
    Би улс төр сонирхдогүй надад зөвхөн манай улсын эдийн засаг өндийж бид ажилтай байхыг л хүсэж бн. 5 толгойн т/замыг нохойн замаар оруулчаад ододоо юун 5000 км ?...
  • Зочин 2017-09-12 11:22:24
    Аливаа улс оронд үндэсний эрх ашиг гэж юм байх ёстой. Тэр талаасаа нүүрс экспортлох 2 талын гарцтай байх нь зөв шүү дээ. МАН-ны бууны нохой юм бна.
  • х.баттулга 2017-09-12 10:56:19
    Ард түмэн минь дэлхийд 300 доллар байгаа нүүрсийг бид 60 доллараар өгч байгаад харамссандаа л өөр гарц боломж байгааг эрэлхийлсэн л юм шүү дээ.4000 км болдог юм...
    • MGL 2017-09-12 12:42:28
      Дэлхийд 300доллар байгаа нүүрс чинь угаасан нүүрс, манай нүүрс угаагаагүй буюу 30-40 хувь нь шороо ачуулж байгаа. ганц угаах үйлдвэр, төмөр зам барьчиж чадахгү
  • guest 2017-09-12 09:22:58
    хятад руу ашиг муутай гарч байхад юуч дуграагүй байж хуцаарай цулцгар цагаанаа.
  • Eej 2017-09-12 08:46:33
    Gantshan Hiyatadaar damjuulaad l baimaar bgaan bh daa Iim humuus ediin zasag gej yarihaa buuur bolomoor yum
  • mendee 2017-09-12 08:27:23
    ene zaluu l yarj baigaa bolohoos chuham unen gedeg n ene shuu dee. hujaa nar nuurs avahaa bolih, eksportod hyazgaarlalt tavihad mongoliin ediin zasag hyamarna
  • зочин  2017-09-12 07:53:06
    Энэ тэнэг чинь юу яриад байнаа, хятадаас орос нь арай дээр байхаа
  • иргэн 2017-09-12 07:03:51
    лу овогт аргагуй том гурний нэр барьж том загнаж байна даа эрлийзууд сайнаар яривал сэргэлэн мууаар яривал зэвуун шуу
  • Зөв 2017-09-12 06:07:51
    Ухаалаг залуу. Энэ дампуу улсад эрүүл ухаантай болгоныг хужаагийн эрлийз болгож байдаг нь эмгэнэл юм!!!! Бузар Женко бол адгийн кармайны хулгайч шүү дээ
  • bat 2017-09-12 05:43:22
    ene odoo holdvv uymuu haashaa nohor be
  • иргэн 2017-09-12 05:05:17
    Орсууд ч дэ
    103.26.193.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-12 04:50:06
    Manaihaan naad haraal zuhel,buduuleg ug helelgee bolichihwol zugeerdee.Bodwol zaluu l humuus bololtoi um..Amnii nugel urgelj hiij bhimdaa.
  • bold 2017-09-12 04:30:40
    ih unen yrij bn gehdee 2r garts baih ni zuv hedii boltol huataduudad boomiluulah ve? ih l ur tavih baih daa 260km tumur zam tavij chadaagui uls 1700 km tumur za...
  • Zochin 2017-09-12 03:50:37
    Ene hund medej bga zuil 1 ch alga zgr l yoronhiilogchiin esreg novsh bn zailchaaj hujaa min enkhboldiin orooson
  • dulamsvren 2017-09-12 03:39:47
    Chi bas hytadiin erliiz vv . Ulsaa hytad hudaldah geed vzeldee.vr hvvhed udam zalga vr hoich chini chamaasbj ymar shibshigtei bdald ordgiig sayni songuuliar h...
  • hujaa 2017-09-12 03:24:38
    ene hen gedeg hujaagiin huuhed ve
  • zochin 2017-09-12 03:04:37
    Тэгээд Хятадын геополитикийн бодлого хэнээр дамжиж байсан юм, өөрөөр чинь үү?
  • Бод 2017-09-12 02:59:36
    Л.Наранбаатараа сүүлийн 10 гаран жил Тиан Жин боомтоор гаргаад дэлхийн зах зээлийн үнээр өгөх чинь яасын ?!?!?! Нэг л их хужаад хямдхан нүүрс нийлүүлэх хүсэл......
  • ОЛ 2017-09-12 02:59:30
    Таны ярьсан зүйлийг үнэн худлыг цаг хугацаа батлах бхдаа