Нүүрс олборлолт 2.6 дахин өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар энэ оны эхний найман сард аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (36.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.8 (43.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.0 (2.6 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 0.6 (20.4%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний найман сард 9.7 их наяд төгрөгт хүрч, 6.6 их наяд төгрөг буюу 68.2 хувийг гадаад зах зээлд борлуулсан байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tootsootoi bgaach 2017-09-13 02:21:16
    odoo olborloltoo buuruulaa. naad nuursiig chini avahgui. zarj chadah hemjeendee uildverle