Иранд онгоц осолджээ
Өчигдөр буюу 8-р сарын 10-ны Ням гаригт Ираны Тегран хотод 5915 нислэгийн дугаартай АН-140 онгоц осолдож 39 хүн амь насаа алдсан тухай Ираны төрийн мэдээллийн агентлаг FARS албан ёсоор мэдэгдсэн байна. Мэдээнд дурьдснаар АН-150 онгоц Мехрабад Олон улсын онгоцны буудлаас хөөрсний дараахан 1 хөдөлгүүр нь гэнэт ажиллахаа больж онгоц унажээ.  

Сепахан Эйрлайнс компанийн 5915 дугаартай нийслэгээр 40 зорчигч болон багийн 8 гишүүн нисэж явсан бөгөөд 39 хүн амь насаа алдсан бол 9 хүний биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна. Онгоц унахдаа Тегран хотын шилний үйлдвэр дээр унасан бөгөөд гэмтэж түлэгдсэн ажилчдыг эмнэлэгт хүргэжээ.

Онгоцны 2 хар хайрцагийг осол болсон газраас олж албаны хүмүүст шилжүүлэн өгсөн тул ослын шалтгаан удахгүй тодорхой болно гэдэгт найдаж байна гэж FARS агентлаг мэдээллээ
 
Uno
Olloo.mn     
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.