Манай сагсчид Европ тивийн аварга багийг хожлоо

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3-ийн 2017 оны хамгийн сүүлчийн гранпри тэмцээн Тайваний нийслэл Тайпэй хотноо  өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Монголын Улаанбаатар Хангарьд баг өрсөлдлөө. Эхний тоглолтоо Иорданы багтай хийж 22:06-аар илт илүүрхсэн юм.

Хэсгийн хоёрдахь тоглолт нь хамгийн чухал, хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Учир нь Латвийн Рига баг нь 2017 оны ФИБА3х3-ийн Европ тивийн аварга цолыг хүртсэн баг юм. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европын АШТ-ий аваргын төлөө тоглох эрхээ Дэлхийн хамгийн хүчирхэг баг Сербийн шигшээ багийг нэмэлт цагт хожин босоо аваргуудыг буулган авсан. Улмаар Латвичүүд аваргын төлөө өмнөх Европ тивийн аварга Словений багийг хожин аваргалсан юм.

Ийм хүчирхэг Латвийн багтай Тайпэйгийн гранприд манай залуус тоглолоо. Тоглолт эхнээс хүчтэй хамгаалалт, онооны тэргүүллийг ээлжлэн авсан маш өрсөлдөөнтэй тоглолт болж эцсийн мөчид Монголын баг 16:17 харьцаатай Европ тивийн шинэ аварга Латвийн багийг анх удаагаа хожлоо.

Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайваний багийн эсрэг хийж 22:06 харьцаатай хожин хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч хасагдах шатанд Словений багтай таарсан.

Словений Пиран баг нь 2016 оны Европ тивийн аварга, 2017 оны мөнгөн медальт, Уцуномия Их Дуулгын хоёрдугаар байр, Дэлхийн АШТ-ний хүрэл медальт мөн л шилдэг багуудын нэг юм. Словений багтай гал гарсан ширүүн тоглолтыг хийж 17:18 харьцаатай хожигдон Тайваний гранпригийн тавдугаар байрт орлоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL irgen 2017-09-13 07:25:30
    Maш сайн тоглосон байна шдээ. Дараагийн удаа аварга болохыг ерөөе.
  • Mongol er 2017-09-13 01:14:33
    Medal avaagui yum bol duugui l baildaa. Hudlaa ongirood baih yum.
  • Хайран мөнгө 2017-09-12 09:28:28
    Арчаагүй гарууд 5 р байранд орсоноосоо ичээд дуугуй л байхгүй.
  • mUNDAG BAINAA 2017-09-12 07:47:25
    mundag baina.