Бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол болно

Бүргэдээр ан хийх уламжлал сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд танигдаж, уг уламжлалыг сонирхох жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна. Гадаад, дотоодын жуулчдын сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн бүргэдийн баярыг жилд хоёр удаа зохион байгуулж байгаа бөгөөд жуулчдын хамгийн ихээр сонирхдог эвент арга хэмжээний нэг болон хөгжиж байгаа юм.

Бүргэдийн баяр арга хэмжээ нь өргөжин тэлэх тусам олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Үүний тод жишээ нь зөвхөн жуулчдад үзүүлэх зорилгоор бүргэдийг гаршуулахгүйгээр барьж уях, ихэнхдээ эрэгчин бүргэдийг барьж гаршуулснаас болж үржилд орох хугацаанд эрэгчин бүргэдийн тоо толгой хүрэлцэхгүй байх, тоо толгой нь өсөх боломжийг хязгаарлах, бүргэдийг гаршуулж сургах үндсэн уламжлал алдагдах зэрэг асуудлууд тулгарчээ. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн  Улаанхус сумын нутаг дэвсгэрт жилийн турш 4-5 эрэгчин бүргэд үзэгдсэн тухай “Алмакөк” бүргэдчидийн холбооноос мэдээлсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд эрэгчин бүргэдийг ихээр барьж, байгальд буцааж тавьж явуулаагүйн улмаас байгальд үржилд орох бүргэдийн тоо эрс багассаныг харуулж байна.

Иймд бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан барих уламжлалыг хэвээр нь хадгалах, гаршуулж 4-5 жил болсон бүргэдийг байгальд тавьж явуулах зорилгоор “Алмакөк” бүргэдчидийн холбоо “Бүргэдийг байгальд тавьж явуулах ёслол”-ыг энэ сарын 24-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд цаашид тогтмол зохион байгуулж, жил бүр гаршуулж 3-4 жил болсон 5-10 бүргэдийг байгальд тавьж явуулж байх аж.



 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.