“Эрдэнэсийн эрэг” ХХК-д олгосон лицензийг цуцлуулахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ

09:00 цагт: Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын семинар Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно. Семинарын үйл ажиллагаанд 17 орны 60 орчим өрсөлдөөний байгууллагын төлөөлөл оролцоно.

09:00 цагт: Манай хөрш зэргэлдээ улсууд болох ОХУ-д 100,000 хүн амд 18,2, БНХАУ-д 30,2 Кавасакий өвчний шинэ тохиолдол гарч байна. Харин манай улсын хувьд хувьд өнөөг хүртэл уг өвчний талаар мэдээлэл байхгүй, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй бөгөөд буруу оношлох, тохирсон эмчилгээ хийгдэхгүй байх, улмаар өвчин хүндрэх, нас баралтанд хүргэх зэрэг асуудлууд тулгамдаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайх үүднээс АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиогдож буй “Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт сургалт болно.

09:00 цагт: "Хог хаягдлын талаарх хууль эрхзүйн орчны шинэчлэл" сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан семинар Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болно. Энэ үеэр Хог хаягдлын хууль эрхзүйн орчны шинэчлэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг зэрэг асуудлын хүрээнд уг арга хэмжээ болно.

09:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан ХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ХАМГААЛАЛ” үндэсний форумыг зохион байгуулана.

09:30 цагт: Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Отогын Өмнөд хошуутай хамтарсан “Нэг бүс нэг зам” хөдөө аж ахуй, инновацийн хамтын ажиллагаа, технологи дамжуулах эрдэм шинжилгээний хурал БСШУСЯ-ны 401 тоот танхимд эхэлнэ.

Зууны мэдээ сонины “ Үндэсний мэдээллийн” төвд

11:00 цагт: Төв аймгийн Заамар сумын малчид “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд тус суманд “Эрдэнэсийн эрэг” компанид хууль бусаар олгосон хайгуулийн лицензийг цуцлуулахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийнэ. Сэтгүүлчид та бүхэн хэвлэл мэдээллийнхэн малчид аа дэмжиж хууль бус үйлдэлийг таслан зогсооход нэгдэнэ гэдэгт найдаж байна.

11:30 цагт: Монгол Улс ногоон зээлийн сантай болно.” Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт тогтвортой санхүүжилтийн форум есдүгээр сарын 14-нд зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Эрдэнэт” үйлдвэрийн баялагийг бүтээгч уурхайчид шилэн дансыг хэрэгжүүлж ажиллах болон цалин хөлсөө нэмэгдүүлэхээр албан шаардлагыг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлж тэмцэж эхлэсэн талаар хэвлэлийн хурал зарлаж байна.
 
MN-Мэдээллийн төвд

11:30 цагт: “UBS” телевиз, Монголын дугуйн холбооноос “UBS” телевизийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бүх нийтийн дугуйн уралдааны талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Монгол Улсын Консерватор /Хөгжим бүжгийн коллеж/-ийн 80 жилийн ойд зориулсан рок попын хүндэтгэлийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.