А.Цогцэцэг сайд аа, ДОХ-ын халдварыг тоолсоор байх уу
Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр мэдээллээ. Гэвч манайхан энэ тоонд нэг их цочирдохоо больжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ДОХ-ын 243 тохиолдол бүртгэгдэж байгаа аж.

Хамгийн анх 1992 онд ОХУ-д сурч байсан ижил хүйстэн монгол залуу найз залуугаасаа ДОХ-ын вирус авсан байдаг. Түүнээс зургаан жилийн дараа буюу 1997 онд Камеруны иргэдэд биеэ үнэлсэн биеэ үнэлэгч эмэгтэй уг вирусээр халдварласан тухай мэдээллүүд байна. Одоо бол хот хөдөө ялгалгүй энэ тоо өссөөр...

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирусээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин. Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна. Гэвч манайд хэзээ эдгэрэхгүй энэ вирусээр өвчлөгчдийн тоо нэмэгдсээр байна.

Гэтэл холбогдох байгууллагууд нь ДОХ/ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах, тандах, илрүүлэх, тархалтыг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна. Нэг үгээр хэлбэл аль хэдий хяналтаас гарчхаад байгаа энэ өвчний эсрэг бид тоолж, толгой сэгсрэхээс өөр зүйл хийж чадахгүй байна.  

Тоотой хэдхэн  Төрийн бус байгууллагууд төсөл хэрэгжүүлж, сургалт, семинар зохиож байгаа ч гарын авлага, сурталчилгааны цаасан хэвлэл тараадаг. Хэвшил болсон мэт эдгээр арга хэмжээ хангалттай хэмжээнд биш. Сар тутамд тоогоо нэмсээр байгаа энэ өвчний эсрэг хийж хэрэгжүүлж байгаа ажил үүгээр хязгаарлагдаж байгаа харамсалтай.  

Тэгэхээр эдгээр тараах материалаас илүүтэй орон даяар ДОХ-ын шинжилгээний үнэ төлбөргүй аян зохион байгуулах, эрт оношлогооны ач холбогдлын талаар ухуулан таниулах ажиллагааг зохион байгуулах шаардлага тулгаад байна. Учир нь халдвартай таван хүн тутмын гурав нь өөрийгөө халдвар тээгч гэдгээ мэдээгүй байдаг судалгаа бий. Гэвч  манай эрүүл мэндийн байгууллагууд ДОХ/ХДХВ-ийн халдвар илэрвэл тоо тэдээр нэмэгдлээ гэх албан мэдээг гаргачхаад л сууж  байгаа нь харамсалтай. Энэ  жишиг таны үед ч үргэлжилсээр байна эрхэм сайд аа. 

А.Цогцэцэг сайд та, одоогоос жил хүрэхгүй хугацааны өмнө ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүний тоо 219 болсон тухай мэдээлсэн. Тэгвэл энэ тоо өнөөдөр 24-өөр нэмэгдээд байна. Манай улсын хувьд  Бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэх хууль эрх зүйн орчин хангалттай хэмжээнд бүрдсэн гэдгийг албаныхан хэлдэг. Тэгэхээр хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад А.Цогцэцэг та дүгнэлт хийх биз ээ. 
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-09-15 08:41:09
    DOH tembuu ni huvihuntei holbootoi bolovchb baingin zovlogoo surtalchilgaa hiij uls ornoo gamshgaas hamgaalah ni toriin Uureg
  • Zochin 2017-09-13 19:40:59
    Saidgyu bolsoon, baihgyu saidaas eldev yum asuugaad yuhev. Tur zasaggyu, saidgyu ene ued uursdiiguu buutsiiluud ulsuhgyuu, uvduhgyu baih n bidend tustai
  • fuck you 2017-09-13 10:44:10
    Энэ авгайг харахаар оровдоод бдгийн. Энэ авгай ямар дох тараагаад байгаа биш. Т
  • MOngol 2017-09-13 08:30:29
    Энэ аймаар өвчнөөр аймар олон хүн аймар үхэж байхад тоолохоо болино гэж аймаар бичдэг ямар аймар хүн бэ, аймаар юмаа
  • зочин 2017-09-13 08:14:24
    Нэг их ач холбогдолгүй зүйл учир тоолохоо болчихдог юм билүү.
  • ОГЦОРСОН СҮГ-ЭЭС ЮУГАА АСУУДЫН 2017-09-13 07:28:47
    Шинэ сайд нь олигтой хүн ирээсэй гэж залбир
  • irgen 2017-09-13 06:26:00
    zohion baiguulah ajlaa hiigeesei ene said
  • Алтаа 2017-09-13 05:55:14
    Одоо ч ДОХ-ын талаар иргэд сайн мэддэг , хХамгаалах аргаа ч мэддэг болсон. Энэ илэрч байгаа нь урьд нь авсан халдвар нууц үеээсээ ил гарч байгаа нь л байх
  • Бат 2017-09-13 05:13:23
    Зүгээр суухаас тоолох нь зөв биздээ ДОХ тусчихаад хэнээс буруу эрээд хэнийг буруугахсан билээ
  • zochin 2017-09-13 03:28:16
    Тоолохоо больё гэж байгаа юм уу
  • ы 2017-09-13 03:13:21
    Засаг унасан, одоо хариуцах хүнгүй байна.
  • иргэн 2017-09-13 03:01:32
    ДОХ-оор нас барж байгаа хүний тоо элэгний хорт хавдар, уушигны хорт хавдраар нас барж байгаа хүний тоотой харьцуулахад өчүүхэн бага. Авто ослоор хэд билээ???
  • сараа 2017-09-13 02:47:13
    энэ авгай ажил хийсэн дүр эсгэсэн шоучин. ЭХЯ, НЭМГ, гэж иргэдийг хэл амаар доромжилсон, эмнэлэгүүдийн эмч ажилтанууд ёс суртахуунгүй, мэргэжлийн ур чадваргүй, ...
  • Өвгөн 2017-09-13 02:41:01
    Хоосон цэцэрхэж улс төрчигчид , завхай зайдан тэнэг залуус олширсон энэ үед ХДХВ, ДОХ-оос сэргийлэх боломж бараг үгүй биз ээ.
  • zochin 2017-09-13 02:37:55
    tenegtee saidad DOX yamar hamaatai yum huvi hun uuriiguu avch yavj chadahgui bj tur zasag yamar buruutai yum buu uls turjuulee...