Авто тээврээс Жижиг дундруу урвасан гишүүн

2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн УИХ-ын эрхэм гишүүдийн хувьд өнгөрсөн хугацаанд “хэн нь хэн бэ” гэдгээрээ олон нийтэд өөр өөрийнхөөрөө танигдаж буй. Зарим нэгнийх нь хувьд бодлогогүй үйлдлээсээ болж өмнөө тодотголтой болсон бол, хийж хэрэгжүүлж буй ажил хэргээрээ танигдаж эхэлсэн гишүүд ч байна.

Тэдний дотор “Зам тээврийн” гэх тодотголтой  Ж.Бат-Эрдэнэ гишүүн Авто тээврийн газрын даргаас эхлээд салбар яамны төрийн нарийн хийж, олон арван бүтээн байгуулалт хийснээрээ танигдсан нэгэн.  Гэтэл тэрээр гишүүн болсноос хойш “Жижиг дундын Бат-Эрдэнэ, хөдөөгийн Бат-Эрдэнэ гэх шинэ тодотголтой болжээ. Найз нөхдийнх нь хошигнолоор “Баагий өмнө нь том том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, зам тээвэр ярьдаг байсан бол одоо жижигрээд Жижиг дунд, хөдөө л ярьдаг болсон” гэлцэнэ. Үнэндээ ч тэрээр өнгөрсөн чуулганы хугацаанд “Мал амьтаны эрүүл мэндийн тухай хууль”-ийн ажлын хэсгийн даргаар ажилласан төдийгүй, хөдөөгийн хөгжил, малчдын амьдралыг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай байнга ярьж, Сангийн яам, Засгийн газраас ч энэ асуудлаараа чангахан хариулт нэхдэгээс болж “Жижиг дундын” гэх тодотголтой болжээ. Сүүлийн үед түүний санаачилсан “Шинэ хөдөө” төсөл олон нийт, тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдийн зүгээс ихээхэн дэмжлэг авч байгаа нь илт. Тэрээр зөвхөн сонгогдсон тойрог Булган гэлтгүй 21 аймагт ХАА-н үйлдвэрлэлийн эрчимжүүлж, хүчирхэг  дундаж давхаргыг хөдөө орон нутгаас эхлүүлэх саналаа салбарын яамнаас нь ч ярьж сурталчилж,   ёстой л хөлөө хүрэх газар хүргэж явна. Тиймдээ ч тэрээр хөдөөгийнхнийг төлөөлөх хүчтэй дуу хоолой гэдгээрээ эрхэм гишүүдийн дотроос тохой илүү цойлж эхэллээ.  

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2017-09-14 01:07:30
    Сайд болох оршил
  • bid 2017-09-13 14:17:42
    jiguur baiguulaach. yamar buteen baiguulalt hiisen yum ene nuhur. zamiin mungu l neleed tuusan shde.
    • Bold 2017-09-20 13:56:46
      Shine niseh ongotsnii buudliin ajiliig gar bie oroltson ehlvvlsen.huduu oron nutgiig holboson dardan saihan zamuudiig tawisan.olon saihan horoolol bosson bh yum...
  • Найз чинь 2017-09-13 09:17:00
    Замын тендэрээс овоо юм хусаж баяжсан ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН даа энэ сахалтай нөхөр чинь
    • Hvn 2017-09-20 14:00:35
      Hvn muulalgvi.J Baterdene gishvvnii hiisen bvteen baiguulaltaas ni ilvv yum hiichiheed hutsaarai.hiisen yumtai heleh vgtei hvn..
    • Zochin 2017-09-19 19:19:36
      Chi tender avch mungu husch baihyg ni harsan yum uu, malaa? Barimjaatai yarina shuu !
  • Иргэн 2017-09-13 05:22:12
    ХАРИУГҮЙ ЖИЖИГ ХҮН ТОМ ЮМ ЯРИАД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. АЛБАН ТУШААЛ ГОРЬДООД ЖИГҮҮР МИГҮҮР гээд л ГҮЙДЭГ ХҮҮХЭД БАЙ САН ДАА.
    • Zochin 2017-09-20 14:06:59
      Odoo ter hvvhed chini eriin tseend hvrchee.ajiltai orlogtoi mongol ailiin tuluu shine huduu tusul heregjvvleed ajillaj bna.harin chi msgeer hvn muulaad suuj bna...
  • . 2017-09-13 03:46:12
    Том, жижиг гэх нэр нь чухал биш, хийж бүтээх шийдэх гэж зүтгэж буй зорилго нь, асуудал нь чухал шүү дээ!!!