Хамгийн олон хавх хураасан аймгийг мотоциклоор урамшуулна
Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас  зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээх, хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай аян"-ыг эхлүүллээ.

Энэ сарын 11-нээс ирэх сарын 10-ны хооронд үргэлжлэх уг аяныг Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулж байгаа аж.  Аяны хүрээнд иргэдийн гарт байгаа хавхнуудыг хурааж авах ажлыг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас иргэдийн тушаасан хавх тус бүрийг 10,000 төгрөгөөр тооцож урамшуулахаа мэдэгдээд байна.

Аяныг санаачлагч Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уг арга хэмжээнд хамгийн идэвхтэй оролцож, олон хавх хураасан аймагт 15 мотоцикл олгохоор болжээ.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Амьтны тухай хуульд хавх, урхи зэргийг агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгслийн жагсаалтад багтаасан байдаг юм. 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.