Аав, ээжүүд хүүхдийн хүмүүжлийн асуудлаар чуулна
Энэ сарын 15-нд Хүүхдийн ордны их танхимд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” зохион байгуулахаар болжээ.

Тус зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан төрийн бус байгууллага зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтэн оролцох юм байна.

Энэхүү зөвлөгөөн нь монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж, элгэмсэг монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан, гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Мөн нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 500 эцэг, эх оролцох тус зөвлөгөөн “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд явагдах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.