Ц.Сандуй “60 тэрбум”-тайгаа “дуусна”, С.Амармандах эх орончоороо үлдэнэ

-Сандуйгийн эзэмшлийн бааранд болсон зодоон-

 “Хар сарнай”-гийн Амараа  гэхээр сөөнгөдүү хоолойтой, эх орноо гэсэн дүрэлзсэн дэврүүн сэтгэлтэй, хэтийдсэн гэмээр үндсэрхэг үзэлтэй, хэний ч мэдэх жирийн уран бүтээлч төсөөлөгдөнө. “Сүүтэй гүүний унага, сайн хүний удам” ийм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Ц.Сандуй гэхээс илүүтэй Улаанбаатарчууд түүнийг  төрийн албыг наймаалцсан “60 тэрбум”-ын  авлига босгох ярианы гурван гол дүрийн  нэг гэдгээр нь таниад зогсохгүй бүр үзэн ядах болсон.

Улстөрч, уран бүтээлч хоёрыг зүйрлэх шалтгаан гарсан болоод ийнхүү бичиглэв.

“Батгана суусан газар батгатай, бадарчин явсан газар балагтай” гэх ёж үгийн утга  “Сандуй байсан газар авлигатай” болтлоо гуйвсан нь эмгэнэл юм. Авлигачин улстөрчийн нийгэмд учруулах хор уршгийн дэргэд  үндсэрхэг үзэлтэй уран бүтээлчийн  сэтгэлийн хөөрөл юу шалих билээ.

“Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн “Home plaza” худалдааны төвд байрлах “One event hall”-д   “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр зодож хүнд гэмтээсэн тухай мэдээлэл  хуурай өвсөнд ассан түймэр шиг тархсан.  Монголын залуучуудын хүндэлдэг нэртэй дуучин залуу бусдад зодуулаад ухаан алдсан тухай мэдээллийг  НИТХ-ын даргын  эзэмшлийн бааранд  “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг хотын төсвөөс 800 сая төгрөгөөр зохион байгуулсан гэдэг хардлага дагалдсан нь ор хоосон зүйл ч биш байсан бололтой.

Гэвч цэнгүүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар биш  зүгээр л нэг  Төрийн бус байгууллага зохион байгуулж, НИТХ-ын даргын “найз” хотын дарга маань уригдсан болоод явчихсан. “Аз жаргалтай Улаанбаатар”-ын заль мэхтэй удирдлагууд ч гэмээр юм шиг. “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд уригдаж дуулаад хохирогч болсон дуучин С.Амармандах хоёр улсын   дипломат харилцаанд сэв суулгах буруутан болж,  нэгнийхээ бааранд цэнгүүн зохион байгуулсан дарга нар “жинхэнэ эх орончид” гэгдсэнээр хэрэг явдал шувтарлаа. Гэвч  амьдрал дээр эрх мэдэл албан тушаалын наймааг “60 тэрбумаар үнэлсэн” Ц.Сандуй авлигачаараа “дуусч”, эх орон, өв соёлоо, үндсэрхэг үзлээрээ тунхаглаж яваа эгэл жирийн уран бүтээлч С.Амармандах эх орончоороо үлдэж байна.

Зодоон болсон “Home plaza”  нь Сандуйгийн төрсөн дүү “оффшор” бүсэд данстай Ц.Сэргэлэнгийн нэр дээр байдаг гэлцдэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Ц.Сандуйгийн туслах  Ганбилэг С.Амармандахын  гэргий рүү утсаар ярьж “Та нар хэдэн төгрөг авмаар байна. Хуулийнхан шалгаад хариуцлага хүлээлгэж чадахгүй" гэж дарамталсан тухай хэвлэлийн мэдээ баримт болон үлджээ  Асуудлын гол  зангилаа зодсон, зодуулсан хоёрт биш арга хэмжээг  эзэмшлийн баарандаа зохион байгуулсан “төсвийн мөнгөнөөс гулгуулсан байж магадгүй ” эрх мэдэлтэнд нь л байгаа юм.

-Ц.Сандуй  яагаад чимээгүй болов-

Засгийн газар огцрох сургаар УИХ-ын дарга М.Энхболд гэнэт алга болж, УИХ-ын эсэргүү гишүүд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нь УИХ-ын даргаа дууриагаад  “чимээгүй” болов. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга М.Энхболд Ц.Сандуйтай хариуцлага тооцохгүй байх тухай бараг л үүрэг, даалгавар өгсөн байдаг. Ямар эрх мэдэлтэн, яасан гавьяатан гэхээрээ төрийн албыг наймаалж, 60 тэрбумын авлига босгох тухай  хор найруулчихаад албан тушаалтайгаа, ял зэмгүй үлдэх ёстой билээ. НИТХ-ын 16 Төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барих үед Төлөөлөгч Б.Сүхбаатар ” "МАН-ын Удирдах зөвлөл хариуцлага тооцох талаар шийдвэр гаргаагүй. Бид НИТХ-ын дарга ёс зүйтэй байж чадаагүй гэж үзэж байна. Ц.Сандуй улстөрийн соёл гаргаж, ажлаа өгөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн. 60 тэрбумын дуулиан ахих тусам аргагүйдсэн Ц.Сандуй 2017 оны наймдугаар сарын 31-нд  “Чөлөөлөгдөх хүсэлт”-ээ гаргасан ч өнөөг хүртэл усанд хаясан чулуу шиг сураггүй. Эргэлзээтэй нь НИТХ-ын Тэргүүлэгч С. Амарсайханы хэлснээр Ц.Сандуй Удирдах зөвлөлд өргөдлөө өгсөн ч НИТХ-ын Тэргүүлэгчид, бүлэгтээ чөлөөлөгдөх тухай албан ёсоор мэдэгдээгүй, өргөдлөө өгөөгүй юм билээ. Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа “60 тэрбумын бичлэг” хуурамч, эвлүүлэг гэж мэдэгдэв.  Дээрээс эзэд нь “шидэт  дохиур”-аар дохисон учраас албан тушаалтайгаа үлдэхийн тулд дуугарсан байх. НИТХ-ын дарга Ц.Сандуй “сураггүй” хэвээр.  Чимээгүй удахаар ард түмэн хуулийн байгууллагаас хэрэгсэхгүй болгосон, нотлогдоогүй гэсэн 60 тэрбумын дуулианыг нь мартаад албан тушаалдаа хэвээр үлдэнэ гэж тооцоолсон уу.  Ард түмэн авлига, авлигачин хоёрыг  өршөөхгүй, харин албан тушаалын төлөө зүтгэсэн, худалдагдсан хуулийн байгууллагуудын эрх мэдэлтнүүд л  авлигачдыг өмөөрч, өөгшүүлээд байгаа нь Ц.Сандуй нарын холбогдсон “60 тэрбумын бичлэг”-ийг хуурамч гэснээс харагдана. Ц.Сандуй “Хаачив”. Яагаад усанд  хаясан чулуу шиг сураг, чимээгүй болов гэдэг асуулт, хариулт нэхсээр.


Сэтгүүлч Д.Дорж
Эх сурвалж:www.Factnews.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-24 11:02:25
    Сандуйг Амарсайханаар солих гэж байгаа юм биш биздээ??? бага тэнэгтээрэй
    185.76.10.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-24 10:10:56
    Сандуй 60 тэрбумаар үлдэхгүй л дээ. учир нь хийгээгүй юм чинь. Үнэн мөн нь удахгүй тогтоогдоно.
    49.213.19.134
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-15 17:50:08
    Сандуй бол зүгээр л дохиур. Жинхэнэ адгийн хулгайч бол Миеэгийн хүү.
    59.153.113.49
    Мэдэгдсэн Хариулах
  • bayar 2017-09-14 08:15:51
    sanduigaas iluu battulga chin yagaad chimeeguu bolood ehlev dee.
    122.201.23.122
    Мэдэгдсэн Хариулах
  • жодов 2017-09-14 06:08:36
    дорж гэдэг сэтгүүлчийг монголын сэтгүүл зүй мэдэхгүй нь хачин сайхан даа
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-14 03:22:13
    Чимээ гаргуулж яах нь вэ, мөрөөрөө яваг дээ. Хүнийг амар тайван байлга.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-09-14 02:40:56
    М.Энхболдын газрын наймааг хамгийн сайн сурсан шавь нь Сандуй юм шүү. Иймээс л Ми түүнийг өмгөөлөөд байгаа юм.
    103.229.122.31
    Мэдэгдсэн Хариулах
  • хэхэ 2017-09-13 15:35:43
    шинэ засаг бүрдүүлэхээр 100 тэрбумын төлөвлөгөө гаргаж яваа юм болов уу
    66.181.181.100
    Мэдэгдсэн Хариулах