Якутад манай найман бөх зодоглоно

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 29-нөөс ирэх сарын 1-нд Якутад болно.

10 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд Занданбудын Занабазар, 61 кг-д Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Төмөр-Очирын Тулга, 70 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 74 кг-д Занданбудын Сумъяабазар, 86 кг-д Баатарын Нямбаяр, 97 кг-д Болдбаатарын Одсүрэн, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл нарын найман тамирчин МУГТ Арслангийн Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ. Түүнчлэн олон улсын гуравдугаар зургийн шүүгч Паламдоржийн Батбаатар тус тэмцээнийг дэнслэх аж.

Манай тамирчдаас Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд 2011 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Анхбаяр нар 2011, ОУХМ Л.Төртогтох 2015 онд түрүүлж байжээ.

 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.