МАН-ын дараагийн дарга хэн бэ
Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Засгийн газар, Ерөнхий сайдыг томилох шаардлага тулгараад байгааг сануулж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Өнөөдөр улс  орны хэмжээнд тулгамдсан маш олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, жил бүр ярьдаг утаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил,  хот тойрсон малын гоц халдварт шүлхий өвчин гээд тооцоод байвал тулгамдсан маш олон асуудал байна. УИХ-ын тогтоол гарахдаа тухайн Засгийн газрын Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Засгийг эзэнтэй болгож үлдээдэг жишгийг эвдсэн. Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорсон бол дараагийн Ерөнхий сайд, үүрэг гүйцэтгэгчийг томилох заалттай. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд ярьдаг.  Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүүлж явах нь зохимжтой зүйл биш. Тийм учраас АН-ын бүлэг хуралдаад нэн яаралтай Ерөнхий сайдын асуудлыг шийдэхийг шаардаж байна”  гэсэн юм.

Гэхдээ ээлжит бус чуулганыг энэ сарын сүүл, ирэх сарын эхээр товлохоор зэхэж байгаа тухай албан бус эх сурвалж мэдээлж байна. Учир нь МАН-ынхан намын дарга хийгээд дараагийн Ерөнхий сайдын асуудалд нухацтай хандаж байгаа бололтой. Ирэх сарын 8 гэхэд дараагийн Ерөнхий сайд тодорсон байх ёстой. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намынхаа ээлжит Бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагыг Засгийн газартайгаа тооцчихоод байгаа МАН-ынхны энэ удаагийн Бага хурал ширүүн уур амьсгал дунд өрнөх нь нэгэнт тодорхой байна. Бага хурлаар Ардын намын залуус өөрсдийн гараар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хүсч байгаагаа дуулгаж, намын удирдлагаа солих нь дамжиггүй. Одоогоос  дөрвөн жилийн жилийн өмнө М.Энхболд МАН-ын даргаар томилогдож, тамга тэмдгээ гардан авч байсан. Гэхдээ одоо МАН-ынхан намын даргаа сольж, намын дүрмийн дагуу улс төрийн тоглолт хийх хүсэлтэй байна. Энэ бол намын дарга Ерөнхий сайд байх тухай асуудал. Иймээс энэ удаад  МАН-ынхан М.Энхболдыг даргын суудлаас буулгаж,  шинэ даргатай болох нь. Шинэ даргын суудалд Ц.Нямдорж,  Ж.Энхбаяр, У.Хүрэлсүх, С.Бямбацогт нарын нэр дуулдах боллоо.

Одоогоор олон нийтийн дунд У.Хүрэлсүх дэмжлэг сайтай яваа. 2012 онд У.Хүрэлсүх гэнэт УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгсөн. Түүний хувьд 2011 онд намын нэрнээсээ Х үсэг авч хаясныхаа дараа “Хэрэв Х үсэгнээс болж манай нам ялагдал хүлээвэл би сайн дураараа огцорно” гэж байсан. Үнэндээ МАН 1924 онд Коминтернийн шахалтаар нэрэндээ хувьсгалт гэдэг үгийг нэмсэн нь өнөөг хүртэл МАН-ын гишүүдийг хөгшин, залуугүй коммунистууд хэмээн дуудуулж байсан билээ. Тиймээс Х үсгийг авах ажлыг хэзээ нэгэн цагт хийх л байсан. Тиймээс У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа эл үйлдлийг хийсэн нь маш зоригтой алхам байсан бөгөөд өөртөө асар их хариуцлагыг хүлээсэн юм. 

Ингэснээрээ У.Хүрэлсүх намынхаа нэрнээс Х үсэг, намаасаа “Авилгалын загалмайлсан эцэг” хэмээгдсэн Н.Энхбаяр хоёрыг салгаж чадсан юм. Энэ үйлдлээс болж МАН, МАХН хэмээн хуваагдаж, энэ нь УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн нь үнэн. Магадгүй энэ үйлдлийнхээ төлөөс болгож У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан байх хэмээх таамаг тухайн хөвөрч байсан юм. УИХ-ын гишүүн болохын тулд хэдэн тэрбумаар нь цацдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүс У.Хүрэлсүх шиг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах зүрх зориг гаргах нь байтугай бүр зүүдлэх ч үгүй.  У. Хүрэлсүх ингэж улс төрд ихэнхдээ эерэг дүр төрх, имиж бүрдүүлж чадсан. Үүнийхээ ачаар энэ удаад намын даргын суудалд заларч мэдэх л юм.

Харин Ц.Нямдоржийн хувьд улстөрд танигдсан сайн ч муу ч нэртэй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын замыг зассан түүний нэр энэ удаад намын даргын марафонд орчихсон л яваа. Ж.Энхбаяр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнийг намын даргаас илүүтэй Батлан хамгаалахын сайдын суудалд санаархаж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн жиргэж байна. Дараагийн нэр дурдагдсан хүн бол С.Бямбацогт. МАН-ыг цөөн суудал авсан, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байх он жилүүдэд бүлгийн даргаар ажилласан. Үүнийхээ шанд мэргэжлийн засагт сайдын суудалд тухалж чадсан эрхэм юм. Ийнхүү 90 гаруй жилийн түүхтэй МАН-ынхан бас нэгэн том сорилтын өмнө ирээд байна.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бүүвээ 2017-09-19 11:07:17
    Жаахан жудагтай баймаар байхын. Амбицаа дардж чадахгүй нөхдөөр юу хийнээ Мэргэжлийн л байж гэмээнэ Засгийн ажил явна шүү. Хий хоосон үлгэр яриад яах вэ дээ
  • АХ ЛАМ 2017-09-19 07:27:41
    ХҮРЭЛ НАРЫН 31-Т ӨӨРИЙН НАМЫН ГЭРТ АН-ЫН НӨХДҮҮДИЙГ БААЛГАСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. ТЭР БААСЫГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД НАМААС ХӨӨЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ.
  • зочин 2017-09-15 10:53:12
    хэхэ эд нарын хэн нь ч шаардлага хангахгүй байна, жижигдэж байна.
  • Zochin 2017-09-15 00:20:37
    Uher mongolchuudaa hoorondoo sain hereldetsgee.tun udahgui ediin zasag chin elgeeree hevleed utsaa hudaldaad ehlene. Hereldetsgee muudatsgaa huvaagdatsgaa
  • Паавдац 2017-09-14 16:07:44
    66 онд цэдэнбал нэг зайлуулсан юм гэнэ лээ, одоо хурэлсух нэг зайлуулах естой байж дээ.
  • Монгол ялна 2017-09-14 14:57:49
    Хүрэлсүх МАН-н дарга болж намаас Монгол төрөөс эрлийз хурлийз нарыг зайлуулж монгол улсаа авилгалчидаас аврах ёстой.
    66.181.178.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-14 14:26:39
    Арай ч дээ. Топор хүрэлсүх захиалгаар ийм юм бичүүлхээ болимоор юм. Муу урвагчийг үгүй байлгүй д
  • Иргэн 2017-09-14 07:56:14
    Топорчид л биш бол хэн нь ч яахавдээ. Дээр нь нэмэхэд Хаянхярваа бас өрсөлдөх хэмжээний хүншдээ.
  • заа 2017-09-14 07:52:11
    нымдорж бол олон жил их хуралд сууж хийсэн юмгуй хэрэлдэх мэргжилтэй идэж уух юм хайдаг .бымбцогт басл хулгай хийх авясти учраас хэл аманд орлоо. хурэлсүхл арай...
  • зочин 2017-09-14 07:38:02
    Аль ч утгаараа Ж.Энхбаярын хэмжээний хүн байхгүй юм даа.Мэдлэгээрээ ч, оройтож ухаарснаараа ч,зовлон үзсэнээрээ хийж бүтээснээрээ ч.....
  • zochin 2017-09-14 05:58:16
    hen ch garsan ediin zasag elgeeree hevtsen ene tsagt yu hiij chadahiin hudlaa shou
  • Зочин 2017-09-14 05:31:19
    Нямдорж бол ерөнхийлөгч хурлын дарга зэрэгт яв тохирсон хүн шүү. Үүнийг уншицгаа. Хувьсгалыг эхлүүлсэн Хүрэлсүх улаан нүүрээ түлэн байж луйварчдаас нам төрөө ав...
    139.59.60.150
    Мэдэгдсэн Хариулах
  • asa 2017-09-14 05:12:42
    Хүрэлсүх намын дарга болох ёстой. Халиарууд намаа цэвэрлэж авах цаг нь болсон
  • Itgel) 2017-09-14 04:26:15
    Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Нэг үгээр МАНАН-гүй бол улс минь хөгжих гээд байгаа юм ш дээ.
  • Baatar) 2017-09-14 04:25:29
    МАН 2020 онд гарахын тулд зөв голдиролдоо орох хэрэгтэй. Түүний тулд Хүрэлсүх-р удирдуулан явах хэрэгтэй. Нийгэм өөрөө зөв удирдагч, зөв төрийг хүсээд байнa
    185.89.251.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрэлсүх эсвэл Энхбаяр 2017-09-14 04:08:04
    Хүрэлсүх, Ж.Энхбаяр 2-ын нэг л дээр дээ
  • MАН 2017-09-14 02:38:04
    Нямдорж , Н, Энхболд 2 зугээр л зайлаад огоочэээ,,, Коммунистуууд бол хэзээч оорчилогдохгуй Юу ч хийхгуй Хайран 4 жил,,, Хурэлсух зоригондоо Алдан оноотой хийг
  • зочин 2017-09-14 02:30:45
    Мафи-гаас салж намаа, төрөө цэвэрлэж чадах хүн бол У.Хүрэлсүх гэж масс харж байна даа, Хүрэлсүх аваад дан дээлтэй засаг байгуулбал эргээд нэр хүнд нь сэргэлээ...
  • Монгол иргэн 2017-09-14 02:29:22
    МАН сөнөх хэрэгтэй гэвэл ХУУЧИН КОММУНИСТУУД.... СЭХЭЖ, СЭХЭЭРЭЕ гэвэл шинэчлэгч хэрэгтэй. ГЭХДЭЭ СӨНӨСӨН НТ ДЭЭР ДЭЭ...
  • зочин 2017-09-14 02:23:05
    хүрэлсүх нямдорж нэрийг л сонгох хэрэгтэй энэ засагт дарангулагч хэрэггүй ч чадвартай шудрага шаардлага өндөгтэй удирдлага хэрэгтэй эзэнгүй бил эзэнтэй болмоор ...
  • Батаа 2017-09-14 02:11:09
    Урвагч Топор л биз.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах