Жолоочийн хариуцлагын даатгалаар “хөлжигсөд”

Даатгал гэж юу вэ. Нийгэм нь харьцангуй тогтвортой орнуудад бол даатгалыг аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа гэж ойлгодог. Харин манайд даатгалын үйлчилгээ нь ашгийн төлөөх бизнес, явцуу утгаараа мөнгө угаах, хүүлэх ажиллагаа болж хувирчээ.

Өдгөө Монгол Улс хөгжиж буй орнуудын тоонд зүй ёсоор орсон тул нийгмийн аливаа стандартыг нэвтрүүлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эдгээр стандарт, хэвшлийг нэвтрүүлэхдээ ямар нэг хяналт, шалгуур тавьдаггүй учраас бүгд гажуудах маягтай болдог нь харамсалтай.

Дээр дурдсанчлан манайд даатгал, тэр. дундаа жолоочийн хариуцлагын даатгал гээч зүйл иргэдэд төдийлөн үр ашиггүй хэр нь тухайлсан үйлчилгээ эрхэлдэг компаниудыг онцгой хөлжүүлэх бизнес болсон нь нууц биш. Мэдээж хуулийн дагуу жолоо барьж буй хэн ч даатгалд хамрагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, албадлагаар даатгуулдаг.

Манай улс 2011 онд Жолоочийн даатгалын хуультай болсон. Цагаан дээр хараар бичсэн энэ хуулийг уншвал үүнийг яг жолооч нарын эрсдэлийг тооцоолон батлав уу, эсвэл даатгалын компаниудын лобби байв уу гэдгийг ойлгоход бэрх. Бусад орны жишгээр энэ нь мэдээж иргэний талд үйлчилнэ. Харин манайд 2012 оноос хэрэгжүүлсэн зөрчлийн оноо, торгуулийн системтэйгээ хавсраад даатгалын компаниудыг мөнгөжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ болжээ.

Өөрөөр хэлбэл, зөрчлийн оноо гээгчийг гаргаснаар аливаа ослын тохиолдолд жолооч даатгалаараа тун бага мөнгө олж авч чадах ч оноогоо хасуулахын зэрэгцээ торгууль төлөх ёстой болно. Жишээ татахад, Улаанбаатарын гудамжинд өдөрт хэдэн арваараа харагддаг шүргэлцсэн машинуудын жолооч нар цагдаагаас гадна даатгалын компанийнхныг дуудах учиртай. Ингээд даатгалынхан ирж хэмжилт, хяналтаа тавиад хохирлын мөнгөн дүнг тооцоолно. Цагдаа ч хэнийх нь буруу вэ гэдгийг тогтооно.

Ингээд ойролцоогоор 200 мянган төгрөгийн хохирол учирсан байвал тэр хэмжээний мөнгийг даатгалын компаниас олгоно. Олгоно ч гэж дээ, баахан явдал чирэгдэл болж байж мөнгө гаргаж өгнө. Гэтэл дээрээс нь мань жолооч зөрчлийн онооноосоо чамгүйг хасуулаад дээрээс нь 100 мянган төгрөгөөр торгуулдаг. Аль ч талаас нь харсан эрүүл бус тогтолцоо. Үүний уршгаар жолооч нар хоорондоо тохиролцож, аман байдлаар хохирлын хэмжээг тогтоогоод,  хэдэн төгрөг авч, өгөлцөөд салж одох нь олширсон.

Мэдээж хэн ч зөрчлийн оноо, торгууль хоёрыг давхар авахыг хүсэхгүй. Ингээд хуулийн араар өөрсдөө учраа олох тохиолдол олширсон нь тэр. Цагдаа, даатгалын алиныг ч дуудалгүй учраа ололцоно гэсэн үг. Ингэснээр даатгал төлсний хэрэг гарахгүй. Цаашилбал, даатгалын компаниуд эрсдэлийн сан нэртэй хулгайлсан хөмрөгөө өргөжүүлж, иргэдээс зүв зүгээр мөнгө авч байгаа.

Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад, даатгалын компаниудын цэвэр ашиг 2016 онд 11.4 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 60.5 хувиар өссөн дүн юм. Ганцхан жилийн дотор ингэж өсөж байгаа нь энэ бизнес өгөөжтэйг гэрчилнэ. Түүнчлэн 2016 онд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33.188 даатгуулагчдад нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгсөн байх юм. Нэг үгээр даатгалын компаниуд жолооч нараас авсан даатгалаас 13 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 3,300 гаруй аж ахуйн нэгж, компани даатгалын үйлчилгээ эрхэлж байгаа. Хамгийн гол нь, эдгээр дунд Монголын санхүүгийн зах зээлийн голлох тоглогчид гэгддэг банкууд бүгдээрээ байх аж.

Дээрх 3,300 гаруй даатгалын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлогын тайланг харахад, 2017 оны эхний хагас жилд даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 224.8 тэрбум төгрөг байгаа нь жилийн дотор 35.9 тэрбум төгрөгөөр буюу 19 хувиар өссөн байна. Харин бидний авч үзээд буй жолоочийн хариуцлагын албан даатгалын үйлчилгээ үзүүлдэг компаниудын хөрөнгө салбарын 80.5 хувийг эзэлдэг гэсэн байхыг харвал энэ нь яах аргагүй үсрэнгүй ашигтай бизнес ажээ. 

Бүр нарийвчилбал, жолооч нарын даатгалаас даатгалын компаниудын олж буй цэвэр орлого 2016 онд 5.2 тэрбум төгрөг байжээ. Харин 2017 оны эхний зургаан сард 6.1 тэрбум болсон байна.

Энэ бүхнээс дүгнэхэд, жолоочийн хариуцлагын даатгал, түүнтэй холбогдох хууль, тогтоомжуудад компаниудын лобби орсон гэхэд буруудахгүй мэт. Хэрэв тийм биш бол даатгалын үйлчилгээ, торгууль ногдуулалт хоёрын гинжин хэлхээ жирийн иргэдэд ингэтэл дарамт учрууламгүй санагдах юм.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЦЭВЭРЛУЙВАР 2017-09-20 06:57:24
    Зүгээр л ард иргэдээ цэвэрхэн гэгч нь луйвардсан луйвар шүү дээ .Албан журмын даатгал болгож хууличилсан гээд л бодчих .Хохирол төлүүлэх болоход 2 сая гаран төг...
    103.26.193.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Nomuun 2017-09-15 03:25:59
    Yamar baliar ard irgedee deeremdsen luivar deeres bee. Yun zorchliin onoo vee. Tenegtdeg bna sh de. Tegeed todguuli tegeed daatgal avahgui.. Ara davarchee
    24.22.196.29
    Мэдэгдсэн Хариулах
  • E.erdenetsetseg 2017-09-14 17:01:08
    Daatgaliin baigyylltai gej yum bee erduu ard tvmniig shyyd shyldag gazar yum bnaa.bi uuriin bier vzeed yabj bn.Hotiin daatgaliin gazar gej neg gazar bn.
    182.160.38.41
    Мэдэгдсэн Хариулах
  • dambii 2017-09-14 08:22:40
    daatgaliig manaihan mun l nuguu deermiin argaaraa ashiglaad bgaa yum iim baidlaar yvj bolohgui ,end erh medeltenuudiin l ner orlogotoi holbootoi luivar .
    122.201.31.162
    Мэдэгдсэн Хариулах
  • жолооч 2017-09-14 07:03:39
    Энэ даатгал биш зүгээр л дээрэм. Жолоочийн хариуцлагын даатагл гэчихээд амьгүй машин бүр дээр хариуцлагын даатгал гээд байгаа нь ямарч логикгүй зүйл
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зээлтэй иргэд 2017-09-14 04:07:49
    банкууд их бага зээл ямар хамаагүй хөрөнгөнд даатгалын гэрээ хийхэдээ хөрөнгийн үнэлгээнээс хийдэг, 6 төгрөг авчихаад 125,0 төг даатгалд
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-14 03:41:08
    Жинхэнэ даатгал гэж ямар байдгыг мэдэх үү. Гадаадад хэрвээ та осолд гаргавал хэний буруу байх нь хамаагүй даатгалын компани ирээд бүхнийг зохицуулж өгдөг юм да
    66.181.176.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-14 02:55:24
    даатгалын нөхөн олговор чухал шүү дээ зарим нь нөхөн төлбөр олгохоо болход элдэв зүйл гаргаад бултаад байдаг юм.энэ олон даатгалын байгууллагуудыг цэгцлэх
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Заавал байх даатгал 2017-09-14 02:52:23
    Энэ даатгал заавал байх естой. Харин бусдад учруулсан хохирлыг хамрахаас гадна осолд ортсон зорчигчдын эмчилгээг ч хамрах естой.
    103.212.117.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Европд 2017-09-14 02:48:40
    Нэг айл 1 машинаас илу машин аврал ондор татвар толдог .. Тэр журмыг хэрэгжуулээчэээ
    103.212.116.59
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-14 02:45:37
    Ганц жолоочийн хариуцлагын даатгал биш. Орон сууцны даатгал байна. 8 хувийн зээлд хамрагдаж байгаа хүн бүр амь насны даатгал болон орон сууцны даатгал хийлгэдэг...
    202.55.180.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Рагчаа 2017-09-14 02:33:36
    Би ганц жолооны үнэмлэхтэй, 4 машинтай. 4 машин тус бүр дээр даатгал төлөлгүй ганц жолооны үнэмлэхдээ даатгал төлж болдоггүй юм байх даа.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
    • bolohgui yumgui l dee 2017-09-14 04:28:58
      joloonii unemlehtei ch mashingui hun mash olon bgaa. ted hel ug hiiseer bgaad mashin tutamd tuldug bolgoson yum. ug ni songoltoor bj bolohgui yumgui l dee.
      202.131.225.197
      Мэдэгдсэн Хариулах
    • Nsns 2017-09-14 02:38:46
      Munguguin bol 3n mashinaa zar l daa
      139.5.216.166
      Мэдэгдсэн Хариулах
      • акаа 2017-09-14 03:02:00
        зөвш дээ хямд зарчих
        202.21.102.178
        Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-09-14 02:30:44
    даатгал хэрэгтэй хүн хэрэгтэй газартаа хэрэгтэйл байх завсар нь даатгал нэрээр хөлждөг даатгагч байгууллага хүмүүс бий үүнийг цэгцлэх хэрэгтэй
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 хүн нэгэн зэрэг 2 машин унахгүй биз дэ 2017-09-14 02:26:13
    Энэ хулийн бас нэг гажиг нь: жолоочийн биш, машины даатгал шиг болгосонд оршино!! Учир нь, 2 машинтай 1 жолооч машиныхаа тоогоор 2 даатгал төлдөг!!
    125.25.122.114
    Мэдэгдсэн Хариулах
    • Bsnd 2017-09-14 02:39:30
      1 mashinaa zar
      139.5.216.166
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-14 02:17:47
    Албадлагаар даатгуулна гэдгийг яагаад ч ойлгодоггүй юм.
    202.21.117.226
    Мэдэгдсэн Хариулах
    • Bsns 2017-09-14 02:40:05
      Albadlagaar daatgahgui bol muridag garuud zunduu shde
      139.5.216.166
      Мэдэгдсэн Хариулах