Есөн албан хаагчид хурандаа цол олголоо
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын энэ сарын 13-ны өдрийн  тушаалаар зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэргийн байгууллагаас нийт есөн алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа.
  
Онцгой байдлын ерөнхий газраас Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Амгалан, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ж.Оргодол, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа  С.Баттөмөр нар хурандаа  цол хүртлээ.
 
Хурандаа цолыг өнөөдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон даргын зөвлөлийн  гишүүд гардуулан өгсөн байна. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-14 06:11:42
    газрын мэрэгжилтэн хурандаа цол авхаар энэ цолны нэр хүнд навс унж байгаа юм.одоо хурандаа олон жил болсон ахлагч хоёрын нэр хүнд олон жил болсон ахлагч илүү
  • зочин 2017-09-14 03:26:53
    генераль хурандаа нар шороо шиг олон боллоо энэ хэмжээгээр ажил хийдэггуй хангамж эдэлдэг хулгай хийдэг улс терд уйлчилдэг бухэл бутэн арми бий боллоо