Шинэ Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрийг зогсоох уу

65 гишүүнээр бүлгээ бүрдүүлсэн МАН-ын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэгжил гурван cap гаруйн дараа бүрэн бурэлдэхүүнээрээ огцроод долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Сэлэнгэ нутгийн хүү Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй ажил хийсэн ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах эрүүл бодит арга хэмжээг эрэхгүй шууд гаднаас зээл тусламж авахаар санаархсан. Тэр дундаа Олон улсын валютын сангаас зээл тусламж авахыг илүүд үзэж, зургаан сарын хугацаанд тэдэнтэй гэрээ хэлцэл хийсэн байдаг. 

Зүүний чиглэлийн халамжийг чухалчилдаг нам атлаа мөрийн хөтөлбөрөөсөө татгалзаж, иргэдийн амьдралд дарамт учруулах олон шийдвэрийг тэд Валютын сангаас зээл авахын тулд гаргаж байлаа. Хүүхэд бүрт олгож байсан 20 мянган төгрөгийн тэтгэмжийг хаасан. Ахмадуудын тэтгэврийн насыг нэмж, цалингаас авах шимтгэлийг нэмж байлаа. Мөн иргэдийн хадгаламжийн хуүнээс татвар авах хүндхэн шийдвэрийг ч тэд зээлд хамрагдаж, улсынхаа эдийн засгийг аврахын тулд гаргаж буйгаа мэдэгдэж байв. Ингэснээр долоон төрлийн татвар нэмж, Монголын эдийн засагт гэрэл гэхээс илүүтэй дарамт авч ирж байсныг мартах учиргүй.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Энэ бүхэн ард түмний амьдралыг бодсон, улсын эдийн засгийн т өлөө хийсэн шийдвэр. Бүх талаар ярилцаж үзээд үунээс өөр шийдэл олдоогүй. Та бүхэн дэмжихээс өөр аргагүй. Ард түмэн бүсээ чангалахаас өөр арга алга хэмээн гуйсаар чуулганы хуралдаанаар зээлд хамрагдах шийдвэрийг дэмжүүлж байсан нь саяхных. Тодруулбал, тавдугаар сарын 24-нд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрийг ОУВС албан ёсоор зогсоожээ. Эхний санхүүжилт хэмээн 38.6 сая ам.долларыг Засгийн газарт өгсөн ч цаашдаа Засгийн газар хэрхэн бүрэлдэхээс шалтгаалж санхүүжилт олгоно хэмээгээд зогсоож орхижээ.

Өөрөөр хэлбэл, хэвийн үргэлжилж байсан хөтөлбөр Засгийн газар огцорсон учраас цаашид хэрэгжих боломжгүй болсон гэх. Энэ шалтгааныг төр засгийнхан ихэд нуудалж, зөвхөн Монголбанк, Сангийн сайдын хүрээнд асуудлыг нууцалж буй талаар эх сурвалж дуулгалаа. Бүтэн жил гаруйн хугацаанд дуншиж, олон ч хүний аж амьдралаар тоглосон атлаа гэнэтхэн ийм шийдвэр гаргасан нь олон ч хүний дургүйцлийг төрүүлж эхлэв бололтой. Монгол Улсын Засгийн газар огцорлоо гээд хэрэгжиж эхэлсэн шийдвэр гэнэт зогсох учиргүй байлтай.

Гэтэл энэ бүхэн цаанаа өөр учир шалтгаантай гэдгийг албан бус эх сурвалж дуулгав. Тодруулбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн найз гэх Коши Мат албан тушаал буурсан гэх мэдээлэл байна. Монгол Улсын эдийн засгийг ойлголгүй бодит бус дугнэлт гаргасан, мөн буруу бодоого хэрэгжүүлсэн. Боломж олгосон Засгийн газар нь Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэн гэрээгээ зөрчиж, хүүхдийн мөнгө тараах гэх мэтээр хуулиа зөрчсөн асуудлаас үүдэн албан тушаал буурсан гэх мэдээлэл ч дэлхийн хэвлэлүүдээр гарч байгаа юм. Нөгөө талаар Монгол Улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан шалтгаан нь ОУВС-ийн дотоод зөрчлөөс үүдэлтэй хэмээн зарим эдийн засагчид үзэж буй бололтой.

Таамаг үнэн хэхийг батлахад эрт байгаа ч дараагийн Засгийн газар хэрхэн бүрдэхээс Монгол Улсын эдийн засаг ихээхэн хамаарах болоод байна. Хэрвээ Валютын санд эрх мэдэл өгөхгүй, эс бөгөөс тэдний хүсч буй зүйлийг хийхгүй сайд гарвал энэ хөтөлбөр албан ёсоор зогсох ч эрсдэл үүсэх бололтой.

Ерөөс засгийн эрх мэдлээ гадны нэг санд өгсөн өмнөх Засгийн газрын үйлдлийг хэн ч зөвтгөөгүй. Тэр ч байтугай 5.3 хувиар өсөх чадвартай эдийн засгийг 0.1 хувиар агшсан хэмээн таамаг дэвшүүлсэн асуудал ч дээгүүр яригдаж байгаа гэх. Тиймээс шинэ Засгийн газар өмнөх алдаагаа давтахгүйн тулд асууддыг эргэн харж, хөтөлбөрийг зогсоох талаар яригдаж байгаа сурагтай. Хатуухан хэлэхэд, энэ хөтөлбөрийг зогсооход ч буруудах зүйл алга.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-09-15 15:21:41
    ОУВС-ын хөтөлбөр зогсвол зогсоно л биз.Харин ч энэ боломжийг ашиглаж, 5 сарын 1-нд татвар нэмсэн шийдвэрийг хүчингүй болгох хэрэгтэй
  • иргэн 2017-09-14 14:56:20
    ОУВС-тай байгуулсан гэрээгээ мөрдөх л хэрэгтэй. Ми овогтын хүүхэлдэй хүүхдийн мөнгийг хавтгайруулан тарааж зөрчсөн.
  • зочин  2017-09-14 06:19:11
    сангийн сайд чойжилсүрэн хэдийгээр мэрэгжилийн бус гэсэн санхүүгийн талаар боломжийн мэдлэгтэй тэр хирээр овоол хийсэн хүнийг бас дандаа муулах хэрэггүй
  • АНДУУРЧ ЭЭ 2017-09-14 05:32:16
    ЭНЭ САН ТӨСВИЙН САХИЛГА БАТЫГ ЧАНД САХИУЛДАГ ЮМ БАЙНА ГЭЖ БОДСОН ЧИНЬ ХАРИН БААХАН ХУЛГАЙЧИД ГАРАА БАЙТУГАЙ БӨГСӨӨ ДАЛД ОРТОЛ ДҮРЭХ БОЛОМЖ ОЛГОСОН БНА Ш ДЭЭ ТЭГ...