Зөвшөөрөлгүй машин ачсан  “Бат зэв” ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ
Энэ сарын 02-ны өдөр 100 айлын замд верна маркийн автомашины жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан байжээ. Тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа байсан аж.

Эцэг эх рүү нь холбогдох гэсэн боловч гар утсаа машиндаа орхиод явсан байжээ. Тиймээс түгжрэлийг арилгах, хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахын тулд алба хаагч тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс холдуулж автобусны буудал дээр байрлуулаад явсан байна.  Үүний дараа хүүхэд нь машинаа түгжээд эцэг эхээ дуудахаар явсан байх хойгуур тухайн гудамж замд ачилтын үйл ажиллагаа явуулдаг Бат-Зэв ХХК-ны ачигч автомашин замын цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг зөөж түр саатуулах байранд байрлуулжээ.

Иймд Замын цагдаагийн албанаас дээрхи зөрчлийг гаргасан ачилтын компанид зөвшөөрөлгүй ачилт явуулахгүй байх, жолооч ачигч нарын харьцааны соёлыг сайжруулах дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлуулах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэнэгүүд 2017-09-15 07:18:31
    Хн, мэдэгдэл хүргүүлээд л болоо юу? Энгийн иргэдийг торгоод л сүйд болоод байдаг юм билээ. Наадуулаа үхтэл нь торгооч.
  • novshnuud 2017-09-15 03:47:03
    Dandaa zovshoorolgui achdag gahainuud. hunii tsag mongo ursen biznes dee.
  • Ойлгохгүй юм 2017-09-15 00:32:38
    Зам бөглөөд түгжрэл, үүсгээд хүүхдээ битүү агааргүй машинд түгжээд явчихсан эцэг эхийн зөв болох гээд байнаа даа
  • хуяг 2017-09-14 16:43:06
    Хүүхдийг нь буулгаад ачаад явсан байна лээ шдээ. Тэгээд ч хэзээ нэхх цагдаагын зөвшөөрлөөр ачдаг байсан юм
  • зочин 2017-09-14 09:19:00
    замын цагдаагийн зөвшөөрлөөр ачих ёстой юу
  • Zochin Aagi  2017-09-14 06:27:26
    1.Er ni jolooch har mashina zub gazar durmiin daguu tabij baibal yamar negen zurchil garahgui shu de .2.Ezengui mashiniig achih ni buruu , arga hemje abah/h
  • zochin 2017-09-14 05:35:48
    achigch kompanyg buruutgakhaasaa umnu arway kheeriin tald baygaa yum shig zagnadag khuduunii mal orkuudad kharyutslaga tootsokh ni deer baykh ...