ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу

Одоогоос яг найм хоногийн өмнө Монгол Улсын улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэв. МАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсоноор Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо. Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм. Засгийг унагах кноп үнэхээр нэг сая ам.доллар хүрсэн үү. “ШУНАЛТ” бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүдийг нэг сая ам.доллараар “худалдаж” авах гэв үү. 

Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар" хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.

МАНАН-гийн бүлэглэл нэр төр, эрх мэдэл, газар, байгалийн баялаг, концессээр дамжуулж ууж идэж, худалдаж, хумсалсан нь өнөөдөр ихэдсэн үү гэхээс багадаагүй.  Тэдний ШУНАЛ хэрээс хэтэрч төрийн албыг 60 тэрбумаар хэрхэн арилжих тухай системтэй схем гаргаж байгаа талаарх бичлэг хүртэл цацагдаж олон нийтэд хүрсэн. Энэ үйлдлүүд “шунал ихэдвэл шулам болно” гэдэгтэй агаар нэг.  Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш. 

Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш. 

МАНАН өнгөн хэсэгтээ нам болж талцаж иргэдээ хагаралдуулж, өөрсдийнхөн эсрэг зогссон нэгнээ “нам” дарж байна. Товчхондоо  ШУДАРГА ёсыг уландаа ишгэж, өөрсдийн ашиг хонжоог нэн тэргүүд тавьж байна. Тэд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай явсаар ирсэн.   “Маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх билээ гэдгээ тооцоолон ярьж ирсэн. Өнөөдөр ч тэд ярьж байгааг бид харж, мэдэрч сонсож сууна. Магадгүй яг одоо яриад сууж байгааг үгүйсгэх аргагүй. Энэмэтчилэн өнөөдрийг хүртэл тэд монголын төрөөр тоглож ирсэн.

Тэд “маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх үү гэдгээ тооцоолон ярьж ирсэн.

Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Харин өөрсдөө  "султан хааны" дүрд итгэл үнэмшилтэйгээр тоглож ирлээ. Иргэд итгэл алдарч цөхөрч, туйлдаж байна. Энэ бүхнийг Засгийн газрыг огцруулсан энэ цаг үед л зогсоож ШУДАРГА ёс, зөв бодлого, шинэ удирдлага, эх оронч сэтгэлгээ эх орноо “ШУНАЛТ” бүлгээс салгаж чадна. Иргэд үүнийг л хүсч, тэднийг  дэмжих нь дамжиггүй. Харин ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу иргэн та юу гэж бодож байна.

Д.Болор.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-09-15 15:54:56
    Энэ нийгэмд шударга ёс байхгүй. Шуналтангууд гарна. Аман дээрээ эв нэгдэл яривч цаанаа өрсөлдөөн тэмцэл маргаан атаа жөтөө тэмцэл амин хувиа хичээгч бардамнагчи...
    66.181.191.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-14 22:25:03
    МАН ТӨРД БАЙСАН ЦАГТ ХЭЗЭЭ Ч ШУДАРГА ЁС ЗҮҮДЛЭЭД ХЭРЭГГҮЙ ДЭЭ.....
    66.181.179.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Санаа 2017-09-14 09:45:14
    60 тэрбум, оффшор гэдэг үгийг мэдэхгүй насанд хүрсэн хүн, хүүхдүүд ч байхгүй болж дээ. Энэ үнэхээр үнэн гэдгийг нотлож ард түмнээ амраагаач Худлаа юм бол хая ...
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-14 08:00:56
    60-н тэрбум гэдэг бол зүгээр л хуучнаар бол "Лхүмб"-ийн хэргийн шинэчилсэн загвар, АН-нхны зохиосон жүжиг, эрх мэдэл албан тушаалын хуял тачъялтангуудын, арга...
    202.55.191.72
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-09-14 22:28:30
      60 тэрбум яахаараа АН-д хамаатай баыдаг юм... МАН ууллаасаа луйвараа бусдад чихэж сурсан БУЗАРУУД....
      66.181.179.108
      Мэдэгдсэн Хариулах
    • .... 2017-09-14 14:23:53
      Bitgii shaa. Nuden deer buh uym il baina.
      202.179.31.32
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-09-14 06:22:42
    ямар нэг байдлаар шуналтангууд бий энэ түрүүгий хүний хэлдэг шиг байгаасай нам дамнасан шуналтангууд олон заримын нэр дээр гарч тэднээс хол байх юмсан
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • АЙ ХӨӨРХИЙ 2017-09-14 05:40:00
    БАГА ШУНАЛ ИХ ШУНАЛЫГ ОГЦРУУЛСАН БАЙГААСАА ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА. ТЭРНЭЭС БҮР ИХ ШУНАЛ ОГЦРУУЛСАН БОЛ МАНИЙ МОНГОЛ МААНИА УНШУУЛЖ ЭЭ ГЭСЭН ҮГ
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-14 05:04:17
    60 тэрбумын, хотын мафи-гаас салах цаг ирлээ, У.Хүрэлсүх л энийг хийж чадна шүү
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ds 2017-09-14 04:58:07
    sds
    49.0.140.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-14 04:51:30
    Засгийн газрыг шунал огцоруулсан уу, шударга ёс огцоруулсан уу гэдгийг баттай мэдэхгүй учир Иргэн би аль ялахыг мэдэхгүй байна.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах