Албаны нохой сургагчид шилдгээ тодрууллаа
Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа. 

Тэмцээнийг шилдэг нохойн төлөөлөгч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит болсноороо онцлогтой юм.

Энэхүү тэмцээнд төв орон нутгийн албаны нохойн сургалтын 28 нохойн төлөөлөгч албаны нохдын хамт оролцлоо. 
Тэмцээнийг нийт 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шалгуураар зохион байгуулав.

Тэмцээнд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхжаргал бусдыгаа манлайлан Тэргүүн байр, Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баянмөнх дэд байр, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Д.Насанжаргал гутгаар байр эзэлж, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгс тусгай байрын эзэн болжээ.

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2017-09-14 06:17:32
    Muu hunees buyu hun hognuudaas l hol deer
  • Зочин 2017-09-14 05:43:54
    Стадионд зохих хэмжээний тасалбараар олон түмэнд үзүүлж сохирхуулмаар байнаа. Цагдаагийн шилдэг нохдыг хармаар байна