Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргалаа

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон.

БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай бөгөөд 2019 оны хавар гэхэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой тракторыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ үйлдвэрээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг автобус угсрах боломжтой байхаар тооцоо, судалгааг нь хийжээ.

“Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжөө эх орондоо угсарч, үйлдвэрлэх нь үүнд чухал түлхэц болох учиртай” гэж  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат хэлэв. Мөн тухайн аж ахуйн нэгж дэвшилтэт техник, технологи нийлүүлж, монгол иргэдийг сурган тогтвор суурьшилтай ажиллуулах ёстой гэж үздэгээ тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hyatad sanaa aihtar bgamshvv, 2017-09-14 14:03:13
    Zah zeeliin ved Umnugovi aimagt bsan traktoruudiig hujaa nar bvgdiig n hudaldaj avsan gesen, Vmhii hyataduudiin hort bodlogo bol aihtar bgamshvv, vmhii hujaaguu...
  • Zochin 2017-09-14 09:17:31
    Traktor l uildverleerei.
  • зочин 2017-09-14 07:31:58
    Хөрөнгөө өөрөө оруулаад үйлдвэрээ явууль засгаас дэмжинэ гэмээр юм даа.52 сая еврогоосоо ард түмэнд болоод авилгачин 2-т амсуулахгүй өр болгоод яваад өгөх нь.
  • Zochin 2017-09-14 07:27:52
    Ter hyatadyn zeeleer avsan tractoruud chini myanga myngaaraa sklad deer zevreed baij bna. Teriigee ehnees nzaraach. Ter huduu aj ahui hugjuuleh sangiin nuhduudi...
  • Zochin 2017-09-14 07:14:59
    Manaid olgoj bui hungululttei zeeleer bus hurunguu oruulaad hii gej heleech . Hunguluttei zeeleer hiivel ard tumnii munguur toglood l duusna. Bidnii ur bolno
  • ЕС 2017-09-14 06:07:00
    НЭГ Ч ГЭСЭН ЗӨВ ЮМ ХИЙГЭЭД БУУДАА
  • !!!!!!!!! 2017-09-14 05:41:18
    Ийм сайхан саналыг гялс шүүрч аваад маш түргэн хэрэгжүүлэх хэрэгтэй!!! Надад хувьд ямар ашиг унах вэ гэж балайраад байлгүй шийдээд өгөөрэй!!!!