Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай өчигдөр уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 


 

Уулзалтын үеэр сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Тухайлбал, Тавантолгой нүүрсний уурхайгаас тээвэрлэгдэж буй нүүрс тээвэрлэлт Ганц модны боомтоор нэвтрэх үйл ажиллагаа саатсаны улмаас автомашины урт дараалал үүсч тээвэрчдэд онц хүндрэл үүссэн тухай дурьдаж яаралтай энэ асуудлыг хэвийн байдалд оруулах Хятадын боомтын болон холбогдох бусад байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Энэхүү асуудлын хүрээнд тус чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах арга хэмжээг Монголын талаас шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын чиглэлд Хятадын талтай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Син Хаймин тулгамдаад байгаа дээрх асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудад уламжилж, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн цаашид тээврийн салбарт хоёр тал идэвхитэй хамтран ажиллаж, Хятадын талаас бүхий л боломж бололцоог эрэлхийлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-09-14 10:57:53
    Удахгүй бид хятад улсад баяртай гэж хэлэх цаг дөхөж байна
  • Дэндүү удаан байна 2017-09-14 09:16:25
    Ийм олон хоног хугацааны дараа элчин сайдад хэлж байх гэж дээ. Тэр өдөр нь уулзаж ярьж арга хэмжээ авах ёстой шүү дээ.
  • иргэн 2017-09-14 07:42:53
    хятадууд зориуд гацааж багаа юм манайхан унэн арчаагуй хилийн цаана наана байгаа хил гааль едед шене шиг ялгаатай байх юм аа зайлуул