Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн эх орондоо ирсэн Зэвсэгт хүчний мотобуудлагын зургадугаар батальоны цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт болов.

Энхийг сахиулагчдад шагналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах бүрэлдэхүүн гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 124-р ангийн эмнэлгийн дарга, хошууч Баатарын Гэрэлчулууныг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Мэндийн Батдорж, Зэвсэгт хүчний 345-р ангийн төлөвлөлтийн офицер, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 089-р ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Сүхээгийн Азай, Зэвсэгт хүчний 311-р ангийн ахлах тогооч, дэд ахлагч Бямбасүрэнгийн Алтанзаяа, ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын ажилтан, ахмад Түмэнзоригтын Амарсайхан, Зэвсэгт хүчний 186-р ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч Өлзийдүүрэнгийн Ариунбаяр, Зэсвэгт хүчний 014-р ангийн зэвсэг, техникийн дарга, ахлах дэслэгч Кайналын Аямурат нарын зэрэг нийт 36 хүнийг Цэргийн хүндэт медалиар, ОБЕГ-ын аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж, Зэвсэгт хүчний 339-р ангийн цахилгаанчин, гагнуурчин, дэд ахлагч Цэгмэдийн Адъяамөнх, Зэвсэгт хүчний 256-р ангийн цахилгаанчин, ахлагч Болдбаатарын Адъяахүү, Зэвсэгт хүчний 065-р ангийн офицер, ахмад Цэдэнбалын Ажмянган, Зэвсэгт хүчний 330-р ангийн буудагч, дэд ахлагч Алтанчимэгийн Азжаргал, Зэвсэгт хүчний 016-р бригадын харуулч, дэд ахлагч Чимэддамбын Азжаргал нарын зэрэг 490 энхийг сахиулагчийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яаж энэ тайрдас нараас сална 2017-09-14 17:40:21
    Ард тумний $7.2 тэр бум долларыг цусалсан Зика луйварчин шоронд байхын оронд шагнал зуугээд зогсож байдаг Монголчуудыг зая нь хаяжээ хоорхий.
  • зочин 2017-09-14 15:03:56
    б.бат эрдэнэ н.энхболд нарын емне миний нэрийг бичсэнгуй гэж зи чонын бэлтрэг уурлана даа еерийгее еренхийлегч болсон гэж андуураад байгаа юм гэсэн
  • mongol emee 2017-09-14 11:30:48
    Ex orniixoo toloo chin vnencheer zvtgedeg enxiin saxiulagchid nartaa bayr xvrgie??? Tedend shalin mongiig ni xasch tanalgvi ogdog tor zasagtai bol sainsan daa??...