Хойд Солонгос Японыг цөмийн цохилтоор “живүүлнэ” гэв үү

Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагаас Японыг “живүүлж”, АНУ-ын үнсэн товрог, харанхуйн улс болгохын тулд цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж мэдэгджээ. “Хойгийн дөрвөн арал цөмийн зэвсгийн цохилтын дараа тэнгист живэх ёстой. Япон бидэнтэй хамт цаашид оршин тогтнох шаардлагагүй” хэмээн Төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурдсан байна.

Түүнчлэн Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг үйл ажиллагааг шүүмжилжээ. Хойд Солонгосын Засгийн газрын үзэж буйгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь АНУ-д худалдагдсан бөгөөд Вашингтоны удирдамжийн дагуу шийдвэр гаргадаг гэжээ.

Дашрамд дурдахад Хойд Солонгос улс энэ сарын 3-нд зургаа дахь буюу хамгийн том цөмийн туршилтаа явуулсан юм. Хамгийн сүүлд туршсан төхөөрөмжийн хүчин чадал 160 килотонн байсан нь АНУ-ын Хирошимад хаясан бөмбөгөөс 10 дахин хүчтэй гэсэн үг. Олон улсын нийгэмлэгээс энэхүү туршилтыг буруушааж, Хойд Солонгосоос даавуу экспортлохыг хориглосон ээлжит хориг арга хэмжээгээ авсан аж.

АНУ-ын зүгээс Пхеньянд илүү хүнд хориг арга хэмжээ авахыг ятгасан боловч Орос, Хятадын зүгээс дарамт шахалт үзүүлсний үр дүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг зөөлрүүлсэн билээ.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-25 06:08:40
    Хойт Солонгос хаа очиж новшийн америк японыг чичруулж байна даа. Цаадуул нь арчихаас сийхгуй адгийн булайнууд даа
  • Бат 2017-09-15 04:58:22
    Солиорол гэхээс өөр яахсан хойд Солонгос арлаараа цөмийн хошуу хийгээд ч японыг живүүлж чадахгүй
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-15 04:51:00
    Барааг импортоор авахыг хориголсон юм бна гэж залруулж ойлгоё
  • но но 2017-09-15 04:01:11
    "Хойд Солонгосоос даавуу экспортлохыг хориглосон" гэдэг нь юү гсэн үг юм бэ? ойлгосонгүй.