ББСБ-уудын нийт актив 26.5 хувиар өсчээ

Энэ оны хоёрдугаар улиралд банк бус санхүүгийн салбарын нийт актив 855.8 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 26.5 хувиар буюу 179.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 174.4 тэрбум төгрөгөөр буюу 34.4 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өссөн нь нийт активын өсөлтөд голчлон нөлөөлсөн байна.

Салбарын нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө, 4.2 хувийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж буйн 64.8 хувийг нийт зээлийн өрийн үлдэгдэл, 27.2 хувийг мөнгөн хөрөнгө, 7.9 хувийг бусад хөрөнгө эзэлжээ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.