ICT EXPO: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “104” тусгай дугаарын нээлт болов

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй “ICT-Expo-2017” үзэсгэлэн “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор 15-17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж байна. Уг арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн 60 орчим байгууллага оролцож байгаа юм. Уламжлал ёсоор Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, Юнител  компаниуд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Энэ жилийн экспод банкны салбарынхан идэвхтэй оролцож байгаа аж.  Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк үүрэн оператортой адил ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн бусад банкууд оролцож, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байгаа аж.

ICT EXPO-гийн үеэр Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болж байна.  Мөн Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болно.  Түүнчлэн Үндэсний дата төвөөс ТҮЦ машиныг ажиллуулж зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгож байна.

Экспогийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр НХХЯ болон ХХЗХ хамтран, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лавлах тусгай дугаар “104” ашиглалтад оруулж буй талаарх танилцуулгийг хийсэн байна. Үргэлжлүүлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяны нээлт болох юм байна. Уг аяныг 2017 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ өдрүүдэд ивээн тэтгэгч болон оролцогч байгууллагуудын зохион байгуулах уралдаан тэмцээн зэрэг олон арга хэмжээ явагдана.

Түүнчлэн уламжлал ёсоор салбарын болон Экспод амжилттай оролцсон байгууллагуудаас шилдгүүдийг тодруулахаар төлөвлөжээ. Энэ жилийн хувьд оролцогч байгууллагууд зургаан номинацид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ “сойх” юм. Үүнд Шилдэг технологи, Шилдэг үйлчилгээ, Шилдэг санаачилга, Шилдэг бүтээгдэхүүн, Шилдэг шийдэл болон “ICT-Expo-2017” үзэсгэлэнгийн шилдэг оролцогчийг шалгаруулна.

Дашрамд дурьдахад, “ICT-Expo-2017” нь Сүхбаатарын талбайд болж байгаа нь энэ салбарын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үзэж сонирхох иргэд  сонирхогчдын тоог нэмэгдүүлэхийг зорьсонтой холбоотой юм байна. Мөн энэ салбарт ажиллаж үйл ажиллагаагаа эхлэж буй гарааны компаниудыг дэмжих зорилгоор талбайн түрээсийн төлбөрийг хямд байхаар бодолцсон гэнэ. 









































Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.