Л.Дандар баатарын  мэндэлсэний 100 жилийн ойг тэмдэглэнэ
Халх голын ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөн хийж байгаа билээ.  Тэгвэл Халх голын байлдаанд анги нэгтгэлээ чадамгай удирдаж, өөрийн бие, авьяас мэдлэг, хүч самбаагаа дайчлан, зориг хатуужлын гайхамшгийг үзүүлж, үнэнч шударгаар эрэлхэг байлдаж явсан БНМАУ-ын баатар Л.Дандарын мэндэлсэний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч. Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивиз гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж байжээ.

Тэрээр 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатрын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын баатар цол олгох тухай яригдахад Маршал Х.Чойбалсан "Дандарт зүгээр нэг улсын баатар цол олгож болохгүй. Чимэг нэм!" гээд "Гарамгай" гэдэг чимэг нэмжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-11 06:13:02
    Яасан их ой хийдэг юм бэ? лайтай юмаа
  • ёги 2014-08-11 05:57:16
    дандар баатар согтуудаа авгайгаа сэлмээр цавчаад алсан гэж бгаа ккк тоглоомгүй үнэн