Бичил уурхайн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна
 “Налайхын уурхайн эдэлбэр газарт нүүрс олборлож буй иргэдийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. 

Хэлэлцүүлэгт Уул уурхайн яамны төлөөлөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, шүүх прокурор, цагдаа, эрүүл мэндийн байгууллага болон бичил уурхайн бизнес эрхлэгчид, иргэд зэрэг нийт 60 гаруй хүн оролцож байна.
 
Хэлэлцүүлгийн зорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, харилцан ажиллагааг боловсронгуй болгох, бичил уурхайн бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байгаа аж. 
П.ГОО 
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.