Украины чихэр үйлдвэрлэгчид Монголыг ашигтай зах зээл гэж харж байна

Украины чихрийн экспорт 2014-2016 онд эрс унасан. Тэгвэл энэ оны эхний хагас жилд тус улсын чихрийн экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өсчээ.

Ийнхүү экспорт өссөн нь Оросын зах зээлийг алдсаныхаа дараа шинэ, олон улсын зах зээлд чихрээ нийлүүлэх болсонтой холбоотой юм байна. Шинжээчдийн үзсэнээр Украины чихэрчдэд хамгийн таатай зах зээлийн тоонд Монгол Улс багтжээ. Түүнчлэн Казахстан, Беларусь, Молдав, Туркменистан, Азербайжан, Гүрж зэрэг ТУХН-ийн орнууд, Польш, алс холын Иракийг ч таатай зах зээл гэж харж байна.

Энэ тухай Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Экспортыг дэмжих төвийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Өглөөний сонин

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-04-02 10:35:38
    Ukrainii Roshen gej Erenhiilegch Peter Poroshenko-iin uildveriin chiher Mongold iheer orj irdeg bolson baina.
  • уншигч 2017-09-20 08:13:23
    украйн хунс уранаар хордсон, украйн чихэр авч идэж дэмийдээ эруул мэндээ бодсон нь дээр шуу
  • зараа 2017-09-20 04:07:43
    уранаар хордсон бүсд үйлдвэрлээд оруулж ирж байгаа ч юм билүү. ер нь украин гэсэн шошготой хүнсний зүйлийн амт нь дандаа хэтэрсэн байдаг гэж боддог шүү.
  • DAvaa 2017-09-20 03:15:29
    Roshenii chixernuud unexeeriin goyo amttai boloxoor bi bainga iddeg.