Автобусны зогсоолуудын тохижилтын байдалд хяналт тавилаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн, стандарт шаардлага хангахуйц хэмжээнд тохижуулах хүрээнд 2013 онд зам, тээврийн асуудлыг хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагуудтай болон Жэй Си Дэко Монголиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг.

Гэрээний хүрээнд Жэй Си Дэко Монголиа ХХК нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зураг, төсвийн дагуу өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, мэдээллийн байгууламж, сандал, хогийн сав бүхий 143 автобусны буудлыг олон улсын стандарт шаардлага хангасан түвшинд тохижуулж, ашиглалтад оруулсан юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд хийгдэж буй ажлууд, нийслэлийн Тээврийн газраас гаргасан санал хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу гэрээнд зарим өөрчлөлт оруулах асуудлыг судалж байгаатай холбогдуулан Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс Инженерийн байгууламжийн хэлтэс, Хотын Замын цагдаагийн алба нэгжтэй хамтран дээрх автобусны буудлын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, байгууламжийн бүрэн бүтэн байдал, иргэдэд хүргэж буй тээврийн үйлчилгээний мэдээ мэдээллийн чанар хүртээмжийн байдалд энэ сарын 11-13-ны өдрүүдэд үзлэг шалгалт явууллаа.

Гэрээний хүрээнд автобусны буудлууд дахь сүүдрэвч, мэдээллийн байгууламжуудад нийтийн тээврийн автобусны маршрутууд, чиглэлүүдийг байршуулсан нь иргэдийг зохих мэдээ мэдээллээр хангаж байна.

Ажлын хэсэг үзлэг шалгалтын хүрээнд мөрөөр дүн шинжилгээ хийж, улмаар  гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтөд тодорхой санал тусгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • concerned 2017-09-20 04:46:53
    JCDeceaux delhiin tom hotuudad hideg buudal manaid hiij baigaa, harin tuuniig ugaaj archij tsever bailgamaar baina, Goyo yum hereglekh durtai manai mongolcuud ...
  • irgen  2017-09-20 04:23:54
    дарга нараа зайсангаар биш гэр хорооллоор яваад үз та нарыг хэн сонгосон бэ анхаар хулгайчуудаа
  • zochin 2017-09-20 04:23:43
    autobusnii buudliig tohijuulj buid talarhaj baina. er ni chiglel buriin zogsdog gazriig tus tusad ni bolgoj shon, hayagiig ni hiivel zugeer uym.