Хүйтрэхээс өмнө шүлхий өвчний дэгдэлтийг таслан зогсоох үүрэг өгөв

Улсын Онцгой комиссын орлогч даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлгүүд зүүн болон төвийн бүсийн зарим аймгуудад энэ сарын 18-наас эхлэн ажиллаж байна.

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий тус шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар ахлан ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус шуурхай бүлгүүд Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажиллаж, Малын шилжилт хөдөлгөөн их, хяналтын цэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Голомттой газраас өвс тээвэрлэлтийг зогсоох, Хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагчдын эрүүл мэндэд сайн анхаарч үзлэг үйлчилгээ байнга хийж байх, Хяналтын цэгээр орж ариутгал халдваргүйтгэл хийлгэж байгаа автомашинуудаас 1000 төгрөгийн хураамж авч байгааг зогсоох талаар чиглэл өгсөн байна.

Мөн аймгуудын агентлагын дарга нарт сумдыг хариуцуулж мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл болон шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, хүйтрэхээс өмнө шүлхий өвчний дэгдэлтийг таслан зогсоох үүрэг чиглэл өглөө.

Шуурхай бүлгүүд есдүгээр сарын 27-ныг хүртэл Дорнод, Дорноговь, Дундговь, Төв аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • selenge 2017-09-21 15:27:46
    huuramch baktsinaa boldoo mongold oros ed taarna shuu dee enthegiin ed mongold taarahgui shuu dee menge gehees iluu ar talaa bodooch man naniin abilgachdaa