Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 10-ны өдөр Баруунтуруун шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхийг завдсан 05-84УНП улсын дугаартай микробус авто машиныг шалгаж, зөвшөөрөлгүй идлэг шонхор шувуу тээвэрлэснийг илрүүлсэн байна.
Зөвшөөрөлгүй шонхор тээвэрлэсэн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгож, НМХГ, НБОГ, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай хамтран шувууг байгальд нь эргүүлэн тавьжээ.
П.ГОО
Оллоо.мн