Автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх технологи нэвтрүүлнэ
-Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг 80 хувь бууруулах боломжтой-

Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Японы техник технологийг хувийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.


 

PM буюу агаар бохирдуулагч тоосонцрын асуудал нийслэл хотод тулгараад байгаа шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй автобуснууд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд хүний амьсгалах түвшинд ялгардагаараа хор хохиролтой гэдгийг албаныхан хэлж байна.


Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат


Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон ЖАЙКА-ийн төлөөллүүд өмнө нь хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр санал солилцож, үйл ажиллагаа, арга хэмжээний талаар нарийвчлан судалсан байна. Үүний үр дүнд дизель автобусны хөө тортогын ялгаралтыг бууруулахын тулд тус байгууллагаас буцалтгүй тусламжийн шугамаар энэхүү технологийг нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү төхөөрөмж нь Улаанбаатар хотод хийгдсэн туршилтаар РМ хөө болон хүхэр ихтэй түлшний тортогийг 80-аас дээш хувиар бууруулж байсан нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд хүйтний улиралд тэсвэртэй, элэгдэл багатай, олон жилийн туршид ашиглах боломжтой зэргээрээ давуу талтай аж.

ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Мүцүми Сато


Ирэх сараас эхний ээлжинд 20-30 нийтийн тээврийн автобусанд суурилуулж, цаашид үе шаттайгаар хэрэгжүүлж төрийн өмчит компанийн автобуснуудад нэвтрүүлэхээс гадна энэ төрлийн төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж үзэхээр ажиллаж байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Утаагүй зуух 2018-08-20 06:39:51
    Солонгост утаанаас болоод ашиглах болмжгүй болсон автобус оруулж ирдэг, тэгээд бас түмний /төсвийн/ мөнгөөр ДАМСК углаж мөнгө угаах гэнэ ээ, болиоч дээ ...
    122.201.20.190
    Мэдэгдсэн Хариулах
  • MMM 2017-09-23 01:45:17
    Зүгээр Япон автобус аваачээ шахаачин ЛАЛРУУДаа !!! HINO NISSAN DIESEL асуудал үүсгээгүй.
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Агар 2017-09-22 05:20:52
    Шинэ зүйл хэрэгтэй
    35.189.180.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Doljoo 2017-09-22 05:20:34
    Шинэ зүйл хэрэгтэй
    35.189.180.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүтэнзаяа 2017-09-22 05:19:44
    Өвөл цаг ирлээ
    35.189.180.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-22 05:13:18
    битгий ийм аргацаасан юм хий л дэ, орчин үеийн метрополис хотын тээврийн бодлого боловсруулж хэрэгжүүлээч
    103.229.122.24
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-22 05:10:03
    Зүгээр л олон юм бодолгүй, цахилгаан хөдөлгүүртэй автобусанд шилжүүлээ, цаана чинь тийм автобуснууд бусад оронд байна.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-09-22 04:45:53
    hurdan shig l nevteruuleh heregtei bn
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах