Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөллөө

НИТХ-ын XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгчид үг хэллээ.  Төлөөлөгч Э.Бат-Үүл “Албан  тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа Ц.Сандуй нөхдөдөө буруу өгч болохгүй. НИТХ бол улстөрөөс ангид байгууллага.” Гэсэн бол НИТХ-ын дарга Ц.Сандуй  “Нийслэлийн МАН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д нь ялагдал хүлээсэн учир улс төрийн хариуцлага хүлээж байгаа юм” хэмээлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Сонгуультай холбоотойгоор 7 дүүрэгт ялагдсан учраас нийслэлийн МАН-ын даргаа өгч байна гэлээ. Тэгвэл НИТХ-ын даргын албаа өгөх нь ямар учиртай вэ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм. Адилхан л хотыг хариуцсан дарга. Тиймээс НИТХ-ын дарга ажлаа өгч байгаа нь “60 тэрбум”-ын асуудалтай холбоотой.  МАН эрүүл, тулхтай, зарчимтай нам юм бол ярих битгий хэл бодох ч ёсгүй. Мафийн бүтцийг бүгдээрээ мэднэ. Төрийн албан тушаалыг худалдаж аваад, хууль, хяналтын байгууллага өөрийн хүнээ шургуулдаг. Тиймээс л Ц.Сандуй дарга 60 тэрбумын асуудлаас биш өөр асуудлаар ажлаа өгч байна гэлээ. Тэгвэл МАН-д “60 тэрбум”-ын асуудал наадсан хэвээр байгаа юм байна” хэмээлээ.

Ингээд төлөөлөгчид үг хэлсний дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх тухай санал хураалт явуулав. Төлөөлөгчдийн 82 хувийн саналаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөв. 

Дараагаар нь НИТХ-ын даргад нэр дэвших төлөөлөгчдийг хэлэлцэж байна.


mminfo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-09-24 10:09:10
    Chuluulugduh ystoi humuus ni chuluuluguhgui shudarga bus niigem yumdaa.
  • Зочин 2017-09-24 05:10:12
    Худал үнэн нь мэдэгдэхгүй ердөө ганц бичлэг бүтэн нийслэлийн ажлыг саатууллаа. Сандуй л энэ суудал дээрээ үлдэх нь хамгийн зөв шийдвэр байх байсан юм даа.
  • баярлалаа  2017-09-24 04:55:23
    Буух ёстой хүмүүс нь буухгүй юмаа . ХҮчингийн хэрэгтэн ГАнтулга , урвагч топор хүрэлсүх , урвагч Оюунэрдэнэ ОГцроочээ сда нар ОГЦОР
  • Зочин 2017-09-24 04:52:15
    Ажлаа өгөх хэрэггүй л байсан юм даа. Одоо тэгээд Сандуйгаас илүү ажил хийчих хүн олдохгүй л боловуу. Тэр Амарсайхан эдр бол ёстой хэрэггүй хэзээ ч хийж чадахгү...
    • Баатар 2017-09-24 10:09:21
      Энэ намд энэнээс илүү ажил хийдэг хүн байдаггүй бол засгаас зайлж долоон уулын цаагуур далд ормоор юм байна даа
  • Er 2017-09-23 23:45:01
    Odoo chi mongoloos zail
  • zochin  2017-09-23 14:16:00
    Chuluuluud bh yum bhku uuruu huselteeree ajilaa ugsun. Iim l shudarga bh heregtei shde
  • z 2017-09-23 06:21:22
    Энэ Амарбаясгалан лалрын хийж байгаа явуулга сонгуулын мөнгөөр 300мянган долларын үнэтэй цаг авч амарсайхантай нийлж Налайх зайсан толгой 2ийг ёстой зарж идсэн ...
  • зочин 2017-09-23 06:14:14
    Энэ Амарбаясгалан лалрын хийж байгаа явуулга сонгуулын мөнгөөр 300мянган долларын үнэтэй цаг авч амарсайхантай нийлж Налайх зайсан толгой 2ийг ёстой зарж идсэн ...
  • ХҮМҮҮС СОХОРЧИХОЖ Л ДЭЭ.  2017-09-23 06:12:49
    Улс төрчид гайгүй хүмүүсээ нийлж хуйвалдаад л буулгачих юмдаа. за яхав гэхдээ энэ нь шиг зууралдаад байхгүй авч чадсан шигээ өгч чаддаг улс төрч ховор бахдаа.
  • jfd 2017-09-23 06:11:50
    Za Sanduig ystoi l heden talaas ni dairch barij idej bgaal ogtsoruulchlaa daa MAH-n nuhduud ch uneheer hugiin garuud yumdaa. Hairan zaluug muuhai harluulj bndaa...
  • Mongol 2017-09-22 08:17:40
    Аймаар сайн залууг аймаар хурдан аймаар чөлөөлчих юмдаа. Аймаар их юм хийсэн аймаар залуу шд
  • zocin 2017-09-22 08:03:45
    buzar bulaigaar dyyrsen man het oroi setgeh um,ert abcz hayhgyi,iimerhyy hognuudaa gyiced szataaj hajhgyi bol tanai nam ongersen
  • иргэн 2017-09-22 07:32:27
    монгол комментийн хэлгуй дулий хоер орой хамгийн бахдалтайгаар уншина даа хэлгуй нь шулсэндээ хахаж ухэхгуй бол
  • Zochin 2017-09-22 07:04:41
    Ene hunii zamnal ingeed tugsgul bolov. Bayartai.